Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Төв аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр 2017-2021” төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

2017-04-04

Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо, Ажлын албанаас “Төв аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр 2017-2021” төслийн хэлэлцүүлгийг эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгох, байгууллагын өрсөлдөх орчныг бий болгох, олон улсын стандартыг хангасан хүнээ дээдэлсэн тогтолцоонд шилжүүлэх, иргэдэд үзүүлж буй эмнэлэгийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүртээмжтэй болгох, эмийн хангамж, зохистой хэрэглээ, аюулгүй байдлын талаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд  энэ  сарын 4 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Зуунмод сумын 60 гаруй иргэд оролцож санал бодлоо илэрхийлсэн бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналуудыг тус дэд хөтөлбөрт тусган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Тавдугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%