Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ” АЯН 1-19 ДҮГЭЭР ХОРООДОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2017-04-05

Дэлхийн Эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан дүүргийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар иргэдэд урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас  “Эрүүл мэндээ хамгаалах аян”-ыг зохион байгуулах гэж байна. 

Аяныг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, 1-19 дүгээр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Этүгэн АУДС, Бүх дэлхийн хүүхдийн сан ТББ, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран хороодын Иргэний танхимд дараах хуваарийн дагуу зохион байгуулна. 


 “Эрүүл мэндээ хамгаалах аян”-ы хүрээнд
1.    Халдварт бус өвчний талаарх ойлголт өгөх сургалт, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ - Иргэдийн цусны даралт, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, элэгний B, С вирүсийн шинжилгээ, ДОХ, БЗДХ-ын шинжилгээг зохион байгуулж, зөвлөгөө өгөх
2.    Хэвтрийн өвчтэй ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрийн эргэлт хийж, сувилахуйн тусламж үзүүлэх
3.    Жирэмслэлтэнд хэрхэн бэлтгэх талаар нөхөн үржихүйн насны эрхтэн тогтолцооны эмгэгтэй, өвчлөлтэй эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт явуулах зэрэг арга хэмжээ болох юм.   
Аяны нээлт энэ сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Иргэний танхимд 11:00 цагт болно. 

ИРГЭНИЙ ОРОЛЦОО, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%