Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.

2017-04-06

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016 онд 143 удаа, 2017 он гарсаар 53 удаа, 2017 оны 3 дугаар сард 14 удаагийн гал түймрийн хэрэг зөрчил гарсан байна. Иймд хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэдийг ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.

Түүнчлэн иргэд, аж ахуй нэгжийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гал гарсан тохиолдолд Монгол улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар бүлгийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсийг 3-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулдаг болохыг анхааруулж байна.

ДАРХАН СУМЫН ЗДТГ, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОБГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%