Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“АРХИГҮЙ МОНГОЛ ХҮН” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД 31.992.000 ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛЖЭЭ

2017-04-10

Энэ сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралджээ. Тус хурлаар Дархан-Уул аймгийн “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонссон байна. “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 80 дугаар тогтоолоор баталж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлсэн байна.

Энэ хугацаанд буюу 2014 онд нийт 20.192.000 төгрөг, 2015 онд 8.3 сая, 2016 онд 3,5 сая, нийт 31.992 .000 төгрөгийг зарцуулж, хөтөлбөрийн хэрэгжилт 85%-тай хэрэгжсэн хэмээн аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсээс мэдээллэсэн юм.

Хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд архины албадан эмчилгээнд 43 хүн, сайн дурын болон сэтгэл заслын зэрэг эмчилгээнд 158 иргэн хамрагдсан байна.

Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц, наркологийн тасгийг өргөтгөн архаг архичид хэвтэн эмчлүүлэх 10 ортой болгож, эмнэлгийн техник тоног төхөөрөмж, бусад хэрэгслээр хангаж нийт 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсаны үр дүнд 2014 онд 65, 2015 онд 219, нийт 284 архины хурц болон архаг хордлого, солиорол, дэмийрэлтэй архинд донтох эмгэг бүхий иргэдэд хордлого тайлах эмчилгээг үзүүлж, бие махбодь, сэтгэцийн хүндрэл өгсөн тохиолдолд хэвтүүлэн эмчилжээ.

Эрүүл мэндийн газраас “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Зөв амьдрал бичил төслийг хэрэгжүүлж, их дээд сургуулиудын дунд уралдаан зохион байгуулан, теле нэвтрүүлэг хийх, сэтгэл заслын өрөөг тохижуулж, “Зөв амьдрал” сургалтыг зохион байгуулж 1500 иргэн хамрагдаж, эмчилгээ сургалтын хөтөлбөрт 49 иргэн хамрагдаж “Итгэлцлийн гэрээ” байгуулж эмчлэгдсэн байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаагүй, стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй, зураг төсөлгүй баригдсанДархан сумын 1, 2, 3, 5, 6, 7, 8, 15 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй 116 цэгийн тусгай зөвшөөрлийг цуцлан Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг цэгийн тоог 35 хувиар бууруулжээ.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран мэргэжил эзэмшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд 13 иргэнийг хамруулж, 7 иргэнийг байнгын ажлын байранд, 61 иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллалаа.

Хөтөлбөрийн хүрээнд “Зөв амьдрал” бичил төсөл, “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон 1, 2”, “Архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хор уршгаас урьдчилан сэргийлье”, “Архигүй-Дархан, архигүй цагаан сар” зэрэг аян, ”Өсвөр үе залууст ээлтэй орчин бүрдүүлж эрүүл амьдрахад нь тусалъя” зэрэг сэдэвт зөвлөгөөн, “Та хичээ–Бид дэмжье”, “Гэр оронгүй тэнэмэл иргэд-2”, “Архинд донтох нь өвчин”, “Архидалтын үе шат”, “Архи, тамхины хор уршиг”, “Согтуурлын үе шат”, “Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал”, “Согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээ” зэрэг сэдэвт сургалт, “Сар шинэ”, “Хяналт-Шалгалт”,“Согтуу”, “Архи”, “Бид дэмжье-Та хичээ”, “Зочид, дэн буудал, “Эмх цэгц”, “Шөнийн сурвалжлага”,”Архи тамхи шинэ үеийн сонгол биш”, “Төгсөлт”, “Амрыг-эрье” нэвтрүүлэг, “Дархан амгалан хот”, “Өсвөр үеийг архинд донтох өвчнөөс урьдчилан сэргийлэх нь”, “Интернет, цахим тоглоомын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгоход анхаарах асуудал” зэрэг хэлэлцүүлгүүд, “Хууль сурталчилах” өдөрлөг зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан 77 удаагийн сургалтанд давхардсан тоогоор 59700 ажилтан албан хаагч, иргэнийг хамруулж 21500 ширхэг гарын авлага материал тараажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%