Аймгийн Засаг дарга С.Насанбат Хонгор сумын иргэдтэй уулзах уулзалтын үеэр тус сумын иргэдээс Салхит-Хонгор чиглэлийн 13 километр авто замыг хусаж, өргөсгөх, үерийн шуудуу татах ажлыг хийх санал гарсан байна.
Энэхүү саналын дагуу энэ сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Салхит-Хонгор чиглэлийн 13 километр авто замыг хусах, түрэх, өргөсгөх, үерийн шуудуу татах ажил хийгдлээ. Энэхүү ажлыг хийхэд Дархан АЗЗА ОНӨҮГазрын 3 техник хэрэгслийг ашигласан байна.