Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​“ИРГЭН ТАНД ТУСЛАЯ” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2017-04-11

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас зохион байгуулж байгаа  Эрүүл мэндээ хамгаалах аяны хүрээнд “Иргэн танд туслая” арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр дүүргийн 1-4 дүгээр хороодоос эхэллээ. 
Энэ үеэр хороодын өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран байнгын асаргаатай хэвтрийн ахмад настнуудад нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийх, сувилахуйн тусламж үзүүлэх үйлчилгээ үзүүлж ахмадуудад байнгын асаргааг үзүүлдэг асрагч нарт цаашид хэрхэн асрах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллалаа.
Түүнчлэн тухайн хороодоос сонгогдсон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид ахмадуудтай санал бодлоо солилцож, хүнсний бүтээгдэхүүний багцаар туслалцаа үзүүлж, сэтгэлийн дэм үзүүлсэн юм. 
Энэхүү үйл ажиллагаа 19 хороонд энэ сарын 14-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

ИРГЭНИЙ ОРОЛЦОО, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%