Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЗАЛУУЧУУД ХӨГЖЛИЙН ТӨВ”-Д ЗОЧЛООРОЙ

2017-04-12

Залуусын хот гэгддэг Дархан хотын залуус Залуучууд хөгжлийн төвийн шинэ байртай болж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Өнөөдөр /2017.04.11/ аймгийн Засаг дарга С.Насанбат Залуучууд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж байсан зарим асуудлыг шийдвэрлэлээ. Тус хөгжлийн төв нь 15-34 насны залуучууд руу чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулдаг бөгөөд шинэ байртай болсноор залуус чөлөөт цагаа зөв болсон өнгөрүүлж мэдлэг боловсролоо дээшлүүлэх аятай тухтай орчинтой болж байгаа юм. Одоогийн байдлаар тус төвийн байранд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн “Зузаахай” бүлэг, “Бид сонсохоос бусдыг чадна” бүлэг, “Рубик шоо”-ны сонирхлын клуб үйл ажиллагаа явуулдаг бөгөөд амьдрах ухааны чадвар олгох сургалтуудыг явуулдаг байна. Цаашид Залуус та бүхэн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршдог 15 дугаар цэцэрлэгийн өмнө байрладаг Залуучууд хөгжлийн төвийг зорьж хамтдаа хөгжиж, хамтдаа суралцаж, хамтдаа бүтээхийг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%