Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТОГТООЛ № 46 "Уртын дуу-Морин хуур" дэд хөтөлбөр батлах тухай

2017-04-12


УРТЫН ДУУ-МОРИН ХУУР” АЙМГИЙН ДЭД

 ХӨТӨЛБӨР

 

Нэг. Үндэслэл

 

Монгол Улсын Үндсэн хууль, “Соёлын тухай”, “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулиуд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлиг, 2004 оны “Уртын дуугаа өвлөн дээдлэх тухай” 134 дүгээр зарлиг, Засгийн газрын 2005 оны 43 дугаар тогтоол, Соёлын талаар төрөөс баримтлах бодлого, “Ардын уламжлалт урлагийг дэмжих” үндэсний хөтөлбөр зэрэг төрийн хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх үндэсний соёлын өвөө хадгалж хамгаалах, дээдлэн дэлгэрүүлэх, өвлүүлэн хөгжүүлэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан энэхүү хөтөлбөрийг боловсруулж байна.

 

Хоёр. Өнөөгийн байдал

Уртын дуу: Сум бүрт 5-аас доошгүй уртын дууг өвлөн суралцагсад байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь 13-88 насныхан байна. Уртын дуу дуулагчдын 30 гаруй нь өөрийн сонирхлоор суралцсан бол 40 гаруй нь аав, ээж, төрөл төрөгсдөөсөө өвлөн суралцсан, 20 гаруй нь шавь сургалтаар уртын дууг дуулж эзэмшсэн байна. Цаашид уртын дуу сонирхон суралцах 100 гаруй хүн хүсэлтээ ирүүлээд байна.

Морин хуур: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 17-р зарлигийн дагуу “Морин хуур хөгжмийг дээдлэн дэлгэрүүлэх, түүнийг сурах хөдөлгөөн” өрнүүлж, “Морин хуур” дэд хөтөлбөрийг 2013-2016 онд хэрэгжүүлэн ажилласан. Тус хөтөлбөрийн үр дүнд аймгийн хэмжээнд 2350 айл өрх, 102 байгууллага, 54 аж ахуйн нэгжүүд морин хуур хүндэтгэн залахын зэрэгцээ морин хуур хөгжим сурах хөдөлгөөн өрнүүлсэн.

Аймгийн 24 сургагч багш бэлтгэгдэн, шат дараалсан сургалтуудыг явуулсны үр дүнд 700 хүүхэд, 254 насанд хүрэгчид морин хуур хөгжмөөр хичээллэдэг болсон байна.

Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд сургалтын 911 морин хууртай болж, морин хуур хөгжмийн 17 хамтлаг байгуулагдсан байна.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилго

Монгол үндэстний түүх, соёл, уламжлалт өв, ёс заншил, ардын мэдлэг ухаан, морин хуур, уртын дууг хадгалж хамгаалах, уламжлах, судалж сурталчлах, орчин үеийн хөгжил, дэвшлийн ололт, амжилт, дэлхий нийтийн соёлтой хослуулан хөгжүүлэх, дуулж хуурдах эрдэмд сургах хөдөлгөөн өрнүүлэх, дээдлэн дэлгэрүүлэх, тэдгээрийг төрт ёс, баяр цэнгэл, хэв заншлын журамт шинж болгоход оршино.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт

 

1. Уртын дуу, морин хуурын урлагийг өвлөсөн авьяастны үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн авьяас билэг, арга барил, дэг сургуулийг хамгаалах, өвлүүлэх, дээдлэн дэлгэрүүлэх;

2. Уртын дуу, морин хуурыг зааж сургах, эзэмших үйл ажиллагаанд бүх нийтийн идэвхи санаачлагыг дайчлах, улс, бүс, аймгийн чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулах;

3. Уртын дуу, морин хуурын гайхамшгийг олон нийтэд сурталчлах, аймгийн морин хуур-уртын дууны өвлөн уламжлагчдын авьяас чадварыг улсын хэмжээнд таниулах, өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх;

 

Тав. Үндсэн чиглэл

5.1. Нэгдүгээр зорилтын хүрээнд: Уртын дуу, морин хуурын урлагийг өвлөсөн авьяастныг дэмжих, тэдгээрийн авьяас билэг, арга барил, дэг сургуулийг хамгаалах, өвлүүлэх, дээдлэн дэлгэрүүлэх;

Ø  Уртын дуу, морин хуурын өвлөн уламжлагчдыг соёлын өвийн цахим бүртгэл мэдээллийн санд бүртгэн баримтжуулах;

Ø  Уртын дуу, морин хуурын өвлөн уламжлагчдыг алдаршуулах, сурталчлах, тайлан тоглолт зохион байгуулах, энэ төрлөөр уран бүтээл хийхэд дэмжлэг үзүүлэх;

5.2. Хоёрдугаар зорилтын хүрээнд: Уртын дуу, морин хуурыг зааж сургах, эзэмших үйл ажиллагаанд бүх нийтийн идэвхи санаачлагыг өрнүүлэх, улс, бүс, аймгийн чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулах

Ø  Уртын дуу, морин хуурын сургалтуудыг үе шаттай зохион байгуулах

Ø  2 жил тутамд ардын урлагийн наадмыг зохион байгуулж, авьяастнуудыг тодруулах;

5.3. Гуравдугаар зорилтын хүрээнд:

Ø  Морин хуурын чуулга байгуулах;

Ø  Уртын дуучид, морин хуурчдыг улс, бүсийн чанартай тэмцээн уралдаанд оролцох боломжоор хангах;

Ø   Улс, олон улсын хэмжээнд уртын дуучид, морин хуурчдын авьяас билгийг сурталчлах ажлыг зохион байгуулах;

 

Зургаа. Удирдлага зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг аймаг, сумын Засаг дарга нар биечлэн хариуцах бөгөөд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг тооцон тайлагнах, хяналт тавих чиг үүрэг бүхий аймаг, сумын ажлын хэсгийг аймаг, сумын Засаг даргын захирамжаар томилон ажиллуулна.

6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн хэмжээнд удирдлага, төлөвлөлтөөр хангах, мэргэжлийн бодлого зохицуулалт, туслалцаа үзүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс хариуцна.

6.3. Аймаг, суманд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, зохион байгуулах үүргийг аймгийн Боловсрол, Соёл урлагийн газар, сургалт сурталчилгаа явуулах үүргийг соёл, урлагийн байгууллагууд эрхлэн гүйцэтгэнэ.

6.4. Нийгмийн бодлогын хэлтэс нь дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн 4-р улиралд аймгийн ИТХ-ынТэргүүлэгчдийн хуралд танилцуулна.

6.5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална.

Ø  Энэ чиглэлээр гарсан хууль, тогтоомж, стратегийн баримт бичиг, хөтөлбөрүүдтэй нягт уялдуулан тодорхой төлөвлөгөөтэй зохион байгуулна.

Ø  Сургалт, хүмүүжлийн ажлаар дамжуулан уламжлалт урлагийг өвлүүлэхэд зохион байгуулалт, үйл ажиллагааны арга барил, уялдаа холбоог өөрчлөн шинэчилнэ.

Долоо. Хамрах хүрээ

7.1. Нутгийн удирдлагын байгууллагууд

7.2. Төрийн болон төрийн бус байгууллагууд

            7.3. ЕБС-ийн сурагч, багш, эцэг эх, иргэд

7.4. Аймгийн ХЖТ, Музей, Соёлын төвүүд

7.5. Хэвлэл мэдээллийн байгууллагууд

7.6. Төсөл хөтөлбөрийн байгууллагууд

 

Найм. Хөтөлбөр хэрэгжих хугацаа

  8.1. “Уртын дуу-Морин хуур” дэд хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлнэ.

 

Ес. Хөтөлбөрийн санхүүжилт

Уртын дуу-Морин хуур” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:

            9.1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын төсвийн ерөнхийлөн захирагч, улсын төсвийн санхүүжилтээр Засаг даргын төлөөлөн хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилт

9.2. Аймаг, сумын төсөв

9.3. Төсөл хөтөлбөрийн санхүүжилт

9.4. БСУГ

9.5. Хандив тусламж

 

Арав. Хяналт шинжилгээ үнэлгээ

10.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг сумын ажлын хэсэг улирал бүр дүгнэн хэлэлцэж, тайлан дүгнэлтийг сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд хагас, бүтэн жилээр танилцуулж, хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах;

10.2. Сумын Засаг дарга нар жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор хөтөлбөрийн хэрэгжилтийн Хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулан, холбогдох арга хэмжээг авч, ХШҮ-ний дүн, тайланг 12 дугаар сарын 15-ны дотор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлж байх;

10.3. Аймгийн ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг жил бүрийн 12 дугаар сард багтаан Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулж, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2 жилд нэг удаа хяналт шинжилгээ, үнэлгээг АЗДТГ-ын ХШҮДАХ-ээр хийлгэн  дүн мэдээг аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах;

10.4. Явцын дунд Хяналт шинжилгээ үнэлгээний дүнг үндэслэн нэмэлт, өөрчлөлт оруулж байх;

 

Арван нэг. Хүрэх үр дүн

 

11.1. Уртын дуу, морин хуурын урлагийг өвлөн уламжлагчдын үйл ажиллагааг дэмжих, тэдний авьяас билэг, арга барилыг хамгаалах, сурталчилгааны ажил нэмэгдэж, хүн амын дунд уламжлалт урлагийн ойлголт, төлөвшил дээшилнэ.

11.2. Уртын дуу, морин хуурын төрлөөр улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдах урлагийн наадам, уралдаан, үзэсгэлэнгийн арга хэмжээ өргөжиж, тэдгээрийн зохион байгуулалт боловсронгуй болно.

11.3. Уламжлалт урлагийн төрлийг шинэ орчин нөхцөлд хөгжүүлэх, хойч үеийнхэнд сургаж өвлүүлэх тогтолцоо бүрдэж, өвлөн уламжлагчдын тоо өснө.

11.4. Үндэсний соёл урлагийн төрөлд Булган аймгийн эзлэх байр суурь дээшилж, үнэлэмж нэмэгдэнэ.

 

Арван хоёр. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

 

12.1. Уртын дуу, морин хуурын талаар аймаг, сум, байгууллагын цахим бүртгэл мэдээллийн сангийн тогтолцоо бүрэн бүрдсэн байх;

12.2. Ерөнхий боловсролын сургууль бүрт морин хуур, уртын дууны албан болон албан бус сургалтыг жилд 6-аас доошгүй удаа явуулсан байх;

12.3. Сум бүрт 2017-2020 онд 8-аас доошгүй шинэ уртын дуучинтай болсон байна.

 






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%