Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Цахим хэлэлцүүлэгийн систем буюу http://forum.parliament.mn/

Цахим Хэлэлцүүлгийн СИСТЕМ буюу http://forum.parliament.mn/ нь УИХ-р хэлэлцэгдэж буй хууль болон бусад шийдвэрүүдийн төслүүдийг цахим орчинд иргэдэд түгээх, тэдгээр төслүүдэд иргэдийн санал хүсэлтийг тусгах зорилготой. Энэ системийн онцлог давуу тал нь:
- Хууль санаачлагчтай шууд холбоо тогтооно
- Цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүй
- Хэрэглээнд нийцсэн - Интернэт, ухаалаг утасны хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа, 
- Өөрт хэрэгтэй хууль, шийдвэр, бусад мэдээллийг нэг дороос харах, боломжийг олгоно,
- Цаашид өргөтгөх, илүү сайжруулах өргөн боломж бий, 
- ОНМСүлжээ хэрэглэгчдийн хувьд ойлгоход энгийн, ашиглахад хялбар, интернэт хэрэглээ, технологийн хөгжилд суурилсан.


ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН СИСТЕМ БУЮУ http://forum.parliament.mn/-д хэрэглэгч 2 янзаар нэвтрэх боломжтой.
1. Системд хэрэглэгчээр бүртгүүлж нэвтрэх
2. Системд хэрэглэгчээр бүртгүүлээгүй бол FACEBOOK эрхээ ашиглан системд нэвтэрч болно.


Хуулийн төсөл болон хууль санаачлагчдын талаар тогтмол мэдээлэл авахыг хүсвэл "ДАГАХ" товчийг ашиглаарай. дагахын тулд та системд хэрэглэгчийн эрхээрээ нэвтрэн орсон байх шаардлагатай. Нүүр хуудсанд харагдаж буй хууль болон бусад шийдвэрийн төслүүдээс дагахыг хүсэж буы төслийг сонгоно. Тус төслийн баруун дээд хэсэгт харагдах "ДАГАХ" товчийг дарснаар та тус төслийг дагана.

Хэрэглэгч хуулийн төсөлтэй танилцах, санал өгөх боломжтой.
1. Хуулийн төслүүдтэй танилцахдаа нүүр хуудсанд харагдаж буй хууль болон бусад шийдвэрийн төслүүдээс санал үлдээхийг хүсч буй төслийн сонгоно.
2. Тус төслийн нэр дээр дарж хууль болон бусад шийдвэрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг авна.


Хуулийн төсөлд 3 сонголтоор санал өгч болно. 
Ерөнхий буюу төсөлд бүхэлд нь эсвэл тухайлалгүйгээр тусгах санал өгөхдөө
1. Бүлгээр буюу тухайлсан бүлгийн дугаараар санал өгөх
2. Зүйл, заалтаар буюу тухайлсан бүлэг доторх зүйл, заалтанд санал өгөх боломжтой.
Өөрийн санал өгөх ангиллыг сонгоно. өөрийн саналаа бичнэ. Ямар нэгэн файл хавсаргах бол "ХАВСРАЛТ НЭМЭХ" товчин дээр дарж хавсралтуудаа нэмсний дараа ИЛГЭЭХ товч дарж санал илгээнэ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%