Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сул талаа давуу тал болгох хэрэгтэйг зөвлөлөө

2017-04-13

Дархан хотын ууган сургууль гэгддэг 1 дүгээр сургуулийн багш ажилчидтай аймгийн Засаг дарга С.Насанбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал болон бусад албаны төлөөлөл уулзалт хийлээ. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон арван алдар цуутай урлаг, соёл, спортын алдартнуудыг төрүүлэн гаргасан тус сургуулийн сурагчдын тоо сүүлийн жилүүдэд багасаж, сурлагын чанар муудсан гэх яриа чамгүй гарах болсон. Ямар учраас уг яриа гарч яагаад сурагчид багасаад байгааг тодруулж гарах гарцыг тэд хамтдаа илэн далангүй ярилцсан юм. Сургуулийн гаднах тохижилт, биеийн тамирын заал, номын сангийн дүүргэлт, төв замаас 1 дүгээр сургууль хүртэлх замын асуудал гээд олон тулгамдаж байгаа асуудлыг хөндөж байлаа. Эдийн засаг хямралтай энэ үед сурах таатай орчинг шууд бүрдүүлэх боломж байхгүйг аймгийн удирдлагууд тайлбарлаад анхаарлынхаа төвд байлгаж аль болох дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Аймаг орон нутгаас дэмжлэг хүсэхээс гадна сургуулийн хамт олон гадаад дотоодын төсөл хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж өөрсдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлж хамтдаа хөгжих хэрэгтэйг зөвлөсөн юм. Энэ хичээлийн жилд тус сургуульд 1-12 дугаар ангид 850 орчим сурагчид ерөнхий боловсролын суурь мэдлэгийг хуримтлуулж байна. Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг уг сургуулийн хамт олон эвсэг байж илүү ихийг бүтээж, сул талаа давуу тал болгох хэрэгтэйг зөвлөснөөр энэ өдрийн уулзалт өндөрлөсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%