Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дарханаас 33 сурагч 16 багш улсын төрөлжсөн олимпиадад оролцохоор боллоо

2017-04-13

Монгол улсын төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, БСШУСЯ-наас хэрэгжүүлж байгаа боловсролын чанарын шинэчлэл Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж байна. Боловсролын салбарын чанарын нэг үзүүлэлт бол улсын төрөлжсөн олимпиад юм. Уг улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваа 14 хичээлээр явагдаж 380 багш, давхацсан тоогоор 1734 сурагч оролцжээ.

Эндээс 33 сурагч 16 багш улсын төрөлжсөн олимпиадад оролцохоор болсон байна. Өнөөдөр /2017.04.12/ эдгээр сурагчид, багш нарт аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж медалийг нь гардуулан өглөө. Энэ жилийн төрөлжсөн олимпиадын 2-ын давааны дүнг өнгөрсөн жилийн дүнтэй харьцуулахад Оюуны-Ирээдүй цогцолбор, Од цогцолбор, 9 дүгээр сургууль, Монгол-Оюу, Жигүүр цогцолбор, 18 дугаар сургуулиуд өмнөх жилийн амжилтаа бататган тогтвортой амжилттай оролцсон гэдгийг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга А.Түвшинбат хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Улсын олимпиадын 3-ын даваанд оролцохоор шалгарсан сурагчдыг бэлтгэж, дадлагажуулж байгаа багш нарт төрөөс урамшуулал олгох мөн эцэг эхчүүдэд хандсан итгэлийн захидлыг илгээж байгаагаараа онцлогтой ажээ. Улсын төрөлжсөн олимпиадад оролцсон сургуулийн медалийн тоогоор хариуцуулахад Оюуны-Ирээдүй цогцолбор сургууль 90 медаль, Од цогцолбор сургууль 36 медаль, Дархан Эмпати сургууль 34 медаль, 9 дүгээр сургууль 31 медаль авч бусдыгаа хошуучилсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%