Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БОЛЗОШГҮЙ ГАМШИГ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛСАНД ИРГЭД ТАЛАРХАЖ БАЙНА

2017-04-14

               Дархан сумын 5 дугаар багийн Үндсэн тосгоны 42, 46, 47, 49, 50, 51 дүгээр байруудын гаднах моднууд насжилт өндөртэй, 8 метрээс дээш өндөр ургасан, хүчтэй салхи шуургатай үед өндөр хүчдэлийн цахилгааны шугамууд шүргэлцэж, галын аюул гарах эрсдэл өндөр байсан тул мэргэжлийн байгууллагын туслалцаа авч, моднуудыг намсгаж тайруулах хүсэлтийг  Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, ГХУСАЗЗ-өөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 60 тоот албан бичгээр аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн юм.

    Тус газрын Гал түймрийг унтраах 54 дүгээр ангийн 24 албан хаагч 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 03–ны өдрийг хүртэлх хугацаанд ЗИЛ 131 загварын 29-15 ДАА улсын дугаартай автомеханик шатны автомашинтай ажиллаж, 43 ширхэг улиас модыг тайрч, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

    Ийнхүү учирч болзошгүй гамшиг ослоос иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан аймгийн Онцгой байдлын газар, Гал түймрийг унтраах 54 дүгээр ангийн нийт бие бүрэлдэхүүнд 5 дугаар багийн үндсэн тосгоны дээрх байруудын иргэд талархал илэрхийлж, Та бүхний цаашдын ажил үйлст нь амжилт хүссэнийг дамжуулж байна.

Дархан сумын ИТХ-ын ажлын алба
    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%