Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​“ӨГЛӨГИЙН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНД 190 ГАРУЙ ИРГЭД ОРОЛЦОВ

2017-04-14

Билгийн тооллын 16 буюу энэ сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдтэй хамтран “Өглөгийн өдөр” арга хэмжээ зохион байгууллаа. 

Энэхүү арга хэмжээнд Түвдэнпэлжээлин хийдийн лам хуврагууд Чингэлтэй дүүргийн 19 хорооны 190 гаруй иргэдэд зориулж номын өглөг өргөн хүн хийгээд хүн бусын хорлолд өртөхгүй, санасан хэрэг саадгүй бүтэх, муу заяанд унахгүй, бурханы хутагийг олох тус эрдэм цаглашгүй Аврал одуулах, Мандал өргөх,  Ганжуур хурах, Ганжуур судараа залж , суварга дуган тойрч эргэл мөргөл хийх, хишиг буян, эд баялаг аравжих, эдийн даллага авахуулах, саад тотгорыг арилган эв түнжинг зохилдуулах Жанлав цогзол зэрэг номуудыг уншуулсан юм.
Мөн үеэр сүсэгтэн олондоо зориулж өглөгийг тараах олон арга хэмжээнүүдийг зохион байгуулав.

БУЯН ҮЙЛС ТАНЬ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%