Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн туршлага


Төв аймгийн сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 4 бүс болон ажиллаж байна

2014-12-10 900

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (ИТХ) сумдын нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулж, харилцан туршлага судлуулах, хамтран ажиллуулах үүднээс 27 сумаа бүсчилэн газарзүйн байршлаар нь 4 бүс болгон ажилладаг.

Хойд сумдын түшиц хурал нь Баянчандмань сумын ИТХ бөгөөд бүсийн сумдын Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагуудын (НӨУБ) удирдах ажилтнууд 2014 оны 4 сард  Баянчандмань суманд цугларч, 2014 онд зохион байгуулах ажлын талаар саналаа солилцож зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг доорх чиглэлүүдээр зохион байгуулахаар баталжээ. Үүнд:

  1. Зохион байгуулалтын талаар 2 үйл ажиллагаа
  2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын идэвхитэн сонгуультны мэдлэг чадварыг   дээшлүүлэх талаар 5 үйл ажиллагаа
  3. Туршлага солилцох талаар 3 үйл ажиллагаа нийт 10 үйл ажиллагаа

Энэхүү цугларалтаар Баянчандмань суманд төлөвлөгөө батлах хойд сумын түшиц хурал дээр Баянчандмань сумын ИТХ-ын ажил байдалтай танилцаж сумын ИТХ-н дарга Х.Хасбаатар нь сумынхаа нийгэм, эдийн засгийн талаар тодорхой мэдээлэл хийж, сумандаа 2014 онд орон нутгийн хөгжлийн сангаас хийж бүтээж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, сумын иргэдийн хурлаас бусад сумдад хэвшүүлж болохуйц ажлын туршлагаа танилцуулсан ажээ.

Баянчандмань сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Уранцэцэг төсвийг нэмж батлуулах талаар болон эрх зүйн үндэслэлтэй боловсруулж батлуулсан талаар арга туршлагаа бусад сумдынхандаа танилцуулжээ. Мөн гарын авлага материалыг 5 суманд хүргүүлж 2015-2016 онд хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэжээ. Сумдын түшиц хурал дээр хуралдааныг зохион байгуулахад тухайн сум нь тус тусын ажлын төлөвлөгөө удирдамжийг гаргаж, үйл ажиллагааны хөтөлбөрт тулгуурлан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 2014 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу Баянцогт сумын ИТХ 2013 онд аймагтаа ажлаараа тэргүүлсэн туршлага, Жаргалант сумын ойн нөхөрлөл, Батсүмбэр сумын үилдэг БИНХ-тай газар дээр нь танилцаж, Сүмбэр суманд ИТХ-ын хороодын ажлыг шинэ шатанд гаргах талаар санал солилцох, Борнуур суманд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар зохион байгуулж буй ажлын талаар сургалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулжээ.