Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн туршлага


Олон нийтийн хяналтын хороо байгууллаа

2014-12-24 983

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) ээлжит 10 дугаар хуралдаан 2014 оны хэдэн сарын 19-ний өдөр хуралдаж, 2015 онд сумыг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2015 оны төсөв, 2015 онд ОНХС-аас хийгдэх ажлын жагсаалт төсөв батлахын зэрэгцээгээр ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж буй бараа ажил үйлчилгээг хянах, шалгах, дүгнэлт гаргах, зөвлөх үүрэг бүхий “Хяналтын хороо”-ны бүрэлдэхүүнийг баталлаа. Хяналтын хороо нь ИТХ-ын төлөөлөгчөөр ахлуулсан бөгөөд иргэний нийгмийн байгуулллагын төлөөлөл, иргэн оролцсон 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ИТХ-ын дэргэд ажиллах юм байна.

Энэхүү олон нийтийн хяналтын хорооны (ОНХХ) үндсэн чиг үүрэг нь :

1.Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг тухай бүр нь илрүүлэн засч залруулах

2.Ажлын явц төслийн эцсийн зорилго чиглэлтэй зохицож байгааг харах

3.Одоогийн гүйцэтгэл нь төлөвлөгөө болон стандарттай нийцэж байгаа эсэхийг шалгах

4.Үйл ажиллагаа нь зөв дарааллаар явагдаж байгааг хянах

5. Хэрэв шаардлагатай бол зөвлөгөө өгөх, санал гомдол гаргах, засч залруулах ажээ.

ОНХХ ажилласнаараа орон нутгийн удирдлагын байгууллагаас үзүүлж буй ажил, үйлчилгээний хяналтанд иргэд оролцоог идэвхижүүлж, оролцож байх явцад нутгийн удирдлагын байгууллага өөрийн баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй хөтөлбөр чиглэлийнхээ мөн чанар, гол санааг таниулах боломж бий болно.

Ажил, үйлчилгээг хүргэх үйл ажиллагааны талаар зохих мэдлэг, туршлагатай болсон иргэд дараа дараагийн ажил, үйлчилгээний хяналтанд туршлагажиж, идэвх санаачилгатай болох болно. Хүлээж суух биш хийж бүтээх ёстой гэсэн ухамсар иргэдэд төлөвшүүлэх нь оролцоог хангах үйл ажиллагааны нэгэн чухал зарчим болох ёстой. Бодитой мэдээлэл, мэдлэг бүхий, туршлагажсан иргэд нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд үр дүнтэй хяналтыг тавьж чадна. Гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд тавих хяналт үр нөлөөтэй болж, үйл ажиллагааг хянаснаар ажлын чанар дээшлэх төдийгүй болзошгүй эрсдлээс сэргийлэгдэх давуу талтай. Орон нутгийн ажил, үйлчилгээний чанарыг өнгөрсөн хойно нь ярих бус, үйлчилгээг бий болгож, хүргэж байх явцад нь хяналт тавих хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг үргүй зарахаас сэргийлэх үүднээс “Хяналтын хороо” байгуулж байгаа юм байна.