Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн туршлага


Иргэдээ оролцуулдаг өргөтгөсөн хуралдаан тогтмолжиж байна

2016-01-16 941

Багахангай дүүргийн ИТХ нь “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” болон “Хотын Засаглалыг сайжруулах” төслүүдийн хамтарсан санхүүжилтээр дүүргийн хөгжлийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хянах үйл явц дахь иргэдийн оролцоог хангах, тэдний санал,  санаачлагыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын \цаашид ИТХ гэх\ шийдвэрт тусган хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 11 сарын 16-аас  12 сарын 03-ны өдрийн хугацаанд  “Нутгийн хөгжил- Иргэдийн сайн сайхан” төслийг хэрэгжүүлэн, дараах ажил, арга хэмжээг зохион байгууллаа.
Төслийн хүрээнд 2015 онд орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр дүүрэгт хэрэгжин, бүрэн хийгдэж дууссан ажлуудад үнэлгээ авах, 2016 оны эдийн засаг, нийгмийн зорилтын төсөлд иргэдээс санал авах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 

Иргэдээс санал авах ажлыг 2 төрлийн хуудсыг боловсруулан, хороо тус бүрээр буюу нийт 205  өрхөөс саналын хуудсаар, мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаанд иргэдийг нээлттэй оролцуулан санал бодлыг нь сонсох гэсэн үндсэн 2 хэлбэрээр зохион байгуулж, дүнг нэгтгэн иргэдэд мэдээлэх, саналын төслийг ЗДТГ-ын ажлын хэсэгт тус тус хүргүүлэн ажилласан.  

Иргэдээс саналын хуудсаар санал авах ажлыг зохион байгуулахдаа хороо тус бүрээс хөдөлмөр эрхлээгүй 3 буюу нийт 6 иргэнийг урамшуулан хамтарч ажилласан бол   Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14.00 цагт дүүргийн 2 дугаар хороонд байрлах Төмөр замын Соёлын төвд зохион байгуулсан бөгөөд хуралдаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгч, иргэн нийт 224 хүн оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн болно.

Орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр 2015 онд дүүрэгт хийгдсэн ажлуудыг иргэдээр үнэлүүлж, 2016 оны эдийн засаг, нийгмийн зорилтын төсөлд иргэдээс авсан саналыг нэгтгэж үзвэл: 
Багахангай дүүргийн 2016 оны эдийн засаг, нийгмийн зорилтын хүрээнд доорх 5 асуудлын хүрээнд давхардсан тоогоор 74 төрлийн 353 санал, 24 төрлийн 57 зөвлөмж ирүүлсэн. 
Нийгмийн хөгжлийн хүрээнд: - 28 төрлийн 140 санал
Эдийн засгийн хөгжлийн хүрээнд: - 8 төрлийн 27 санал
Хот байгуулалт, дэд бүтцийн хүрээнд: - 19 төрлийн 137 санал
Газрын харилцаа, экологи байгаль орчин, гэр хорооллын хөгжлийн хүрээнд-11 төрлийн 39 санал
Засаглалын хөгжлийн хүрээнд: - 8 төрлийн 57 санал 
Дээрх 5 асуудлын хүрээнд иргэдээс  хамгийн их санал ирүүлсэн эхний 2 саналуудыг харуулбал: 

Иргэдээс ирүүлсэн санал

Хүний тоо

Нийгмийн хөгжлийн хүрээнд:

1

Ажлын байр нэмэгдүүлэх, цалин нэмэх, амьжиргааг дээшлүүлэх

45

2

Ахмадын сувиллыг ашиглалтанд оруулах, үйлчилгээг сэргээх

13

Эдийн засгийн хөгжлийн хүрээнд:

1

Худадааны нэгдсэн цэгтэй болох

6

2

Орон сууцны барилга барих

5

Хот байгуулалт, дэд бүтцийн хүрээнд:

1

Орон сууцны 1-р байрны дэд бүтцийг шийдэж, иргэдэд хуваарилан,  өөрсдөөр нь бусад ажлыг хийлгэх замаар ашиглалтанд оруулах

27

2

Дүүрэгт зочид буудал, худалдааны болон ахуйн үйлчилгээний төв байгуулах, жижиг цэгүүдийг нэгтгэх

25

Газрын харилцаа, экологи байгаль орчин, гэр хорооллын хөгжлийн хүрээнд

1

Алт олборлосон газруудын нөхөн сэргээлтийг тухай бүр хийлгэж байх, цаашид алт олборлуулахгүй байх

10

2

Талбай, гудамжыг зүлэгжүүлэх, иргэд хашаандаа жимсний мод тарих ажлыг эхлүүлэх

10

Засаглалын хөгжлийн хүрээнд:

1

ИТХ-ын төлөөлөгчид их мөнгө авч байгаа хэрнээ ажил хийхгүй байна. Тэр мөнгийг хэрхэн зарцуулж буйгаа  нээлттэй хэлэлцүүлэх

5

2

Төрийн албан хаагч нарыг хариуцлагатай байлгах

3


Тэрээр орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлын чанар,  үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын ажлын чанар, гүйцэтгэл, хөрөнгийн зарцуулалт, тооцоо судалгаанд анхаарах, хөрөнгийг зүй зохистой шаардлагатай зүйлд  зарцуулах, чанарыг сайжруулж, үрэлгэн зардлыг багасгах, ил тод байлгах, дүүргийн иргэд компанийг  илүү түлхүү оролцуулах, хөрөнгө оруулалтын ажлыг эрт эхлүүлж 11 сараас өмнө хийж дуусгаж байх, хөрөнгө оруулалтын ажлыг явцын дунд шалгаж байх, хүлээж авах ажлын хэсгийг хариуцлагатай ажиллуулах, дүүргийн өнгө үзэмжинд нөлөөлөх ажилд анхаарах, цахилгаан эрчим хүчийг сайжруулах, тендер шалгаруулалтыг ил тод болгох, гүйцэтгэгчийг сайн судлах гэж дүүргийн иргэдийн зүгээс зөвлөж байлаа.

Иргэд маань өөрсдийн амьдралынхаа тав тух, нийтлэг эрх ашгийн төлөө санаа тавьж, дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар зөвхөн саналаа хэлэх биш, хяналт тавьдаг, анхаарал тавьдаг, шүүмж зөвлөгөө өгч идэвхтэй оролцдог  болсон явдлыг харуулж байгаа нь төслийн нэг үр дүн юм. 
Иргэдээс ирсэн саналуудыг багцлан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2/140  тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Багахангай дүүргийн хөгжлийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хянах үйл явцад иргэдээ оролцуулдаг орон нутгийн удирдлагууд болон оролцдог иргэд ингэж ярьж байна. 

Шигтгээ 1: ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан 2008 оноос зохион байгуулагдаж ирсэн  бөгөөд маш үр дүнтэй арга хэмжээ болдог. 2008 оноос хойш бид аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, дүүрэгт хэрэгжиж байгаа үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцан, гарсан үр дүнг ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулах, иргэдээр үнэлүүлэх ажлыг тогтмол хийж хэвшээд байна.  Цаашид сайжруулах талаар нэг саналтай байна: Уг ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдааныг улиралд нэг удаа зохион байгуулж дүүрэгт тухайн онд зохион байгуулагдаж буй онцлог ажлаа дүгнэн, хэлэлцэх гэсэн саналыг оруулмаар байна. 
Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгч Х.Цогцэцэг

Шигтгээ 2: Төрийн удидлага, Нутгийн удирдлага аль аль талаасаа ажил үйлчилгээ явуулдаг хүний хувьд энэ арга хэмжээ маш зөв зүйтэй санал санаачлагатай ажил болж явдаг. Ер нь сүүлийн үеийн арга хэмжээнд иргэд маш идэвхтэй хурал цуглаанд ирэх болсон. Уг ажлыг зохион байгуулж байгаа ИТХ-ын ажлын алба мөн дүүргийн хороод маш их идэвх зүтгэлтэй оролцож байгаа нь харагдаж байна. 
Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн 
Хурлын Тэргүүлэгч Ф.Мөнхгэрэл

Шигтгээ 3: Дүүргээс зохион байгуулсан арга хэмжээнд иргэдийн үнэлгээг тогтмол авч байгаад талархаж байна. Мөн хурал цуглаанд идэвхтэй хамруулан чирэгдэл учруулахгүй автабусаар үйлчилж байна. Тэр болгонд нэгдсэн арга хэмжээнд хамрагдаад байж чаддаггүй ч гэсэн иргэд бидэнд хандан зохион байгуулах арга хэмжээнд бидний саналыг сонсож байдаг дүүрэг орон нутгийн төр захиргааны байгууллагад мөн талархаж байна. 

Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны иргэн П.Буянжаргал:

Шигтгээ 4: Уг төслийн үнэлгээний ажилд явснаар өрхийн орлогод тодорхой хэмжээгээр нэмэр болсон. Байнгын ажлын байртай болтлоо олон нийтийн ажилд тогтмол хамрагдах хүсэлтэй байна. 
Үнэлгээний ажлаар явж байхад цаашид авах арга хэмжээний тухай иргэдтэйгээ санал бодлоо солилцож гарсан саналыг бичиж тэмдэглэн ажлын хэсэгт өгсөн. 

Багахангай дүүргийн 2 дугаар хорооны иргэн Б.Цэрмаа: