Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн туршлага


ИРГЭНИЙ ТАНХИМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ

2016-05-03 2293

Хэнтий аймгийн Батширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэний Танхимын 2016 онд зохион байгуулах үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг хэлэлцэж, ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар баталжээ.
Хэнтий аймгийн Батширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  Иргэний Танхимын  2016 онд зохион байгуулах үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг хэлэлцэж,  ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар баталжээ.
 Тус төлөвлөгөөнд тусгах үйл ажиллагаануудыг, албан байгууллага болон иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн боловсруулан байна. 2016 онд Иргэний танхимд 31 удаагийн сургалт, 17 хэлэлцүүлэг, болон уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтуудыг  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар, Мал эмнэлэг үржлийн тасаг, Эрүүл мэндийн төвийн төрийн албан хаагчид, иргэдийн дунд хууль эрх зүй, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр зохион байгуулах юм.

Сургалтын сэдвүүд:
1.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга
2.Ойн тухай хуульд  орсон нэмэлт, өөрчлөлт 
3. Нийгмийн халамжийн тухай хууль
4.Нийгмийн даатгалын тухай хууль
5.Газар өмчлөл, эзэмшлийн талаар
6.Ус болон байгаль орчны талаар
7.Өрхийн орлогын зарцуулалт ба орлогоо хэрхэн нэмэгдүүлэх тухай
8.НӨАТ-ын хууль сурталчлах
9.Статистикийн  мэдээлэл 
10.Иргэдээс өргөдөл гомдол хүлээн авах тухай хууль

 Хэлэлцүүлгийн сэдвүүд:

  1.Хөдөлмөр эрхлэлт, төсөл хөтөлбөрийн тухай 
  2.“Бахархалын жил”-ийн ажлын төлөвлөгөө 
  3.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн тухай  зэрэг сэдвүүдээр иргэдийн дунд зохион байгуулахаар, үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөнд тусгажээ.
Мөн Календарчилсан төлөвлөгөөг 1000 гаруй хувийг хэвлэн,  албан байгууллагуудад,   иргэдэд тараасан нь, тэдэнд мэдээлэл хүргэх,  төрийн үйлчилгээг ойртуулах, санал хүсэлт,  үг, үзэл бодлоо илэрхийлэх нөхцөл боломжийг бий болгожээ.