Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн туршлага


Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд тэтгэлэгт төслийн нээлт болж, сургалт зохион байгууллаа

2014-08-25 932

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс зарласан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх” тэтгэлэгт  Хэнтий аймгийн ИТХ “Нүүдлийн иргэний танхим” төслөөрөө, “Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хяналт тавих” тэтгэлэгт тус аймгийн Жаргалтхаан сумын ИТХ “Иргэдийн Төлөөлөгчдийн манлайлал” төслөөрөө, Батширээт сумын ИТХ “Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт нь иргэдийн оролцоотой сумын хөгжлийн бодлогод нийцсэн байх” төслүүд тус тус шалгарсан билээ.

Хэнтий аймгаас шалгарсан гурван тэтгэлэгт төсөл нь уялдаа холбоотойгоор хэрэгжих бөгөөд бусад сумдад мэдээлэл хүргэх, хамтран ажиллах зорилгоор тэтгэлэгт төслийн нээлтийн үйл ажиллагааг Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Дэлгэрхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран 2014 оны 8 дугаар сарын 1-3-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд зохион байгууллаа.

Тэтгэлэгт төслийн нээлтийн үйл ажиллагаатай хамтатган “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2014 онд бүтээсэн ИТХ-уудын нэгдсэн khural.mn цахим хуудасны сургалтыг бүх 18 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтнуудыг хамруулан зохион байгуулсан бөгөөд уг цахим хуудсыг бүтээсэн Идеэ Дэвэлопмент  ХХК-ий сургалтын багийнхныг  урин хичээл заалгалаа.

Цахим хуудасны сургалтанд 52 хүн оролцож, 18 сум болон аймгийн ИТХ-ын нийт 19 цахим хуудсыг нээж, 52 төлөөлөгчийн цахим хаяг болон  khural.mn цахим хуудас руу нэвтрэх эрхийг үүсгэлээ. Төлөөлөгч бүр сумынхаа цахим хуудсан дээр дадлага хийж, 10 орчим төлөөлөгч утсандаа khural.mn  аndroid аппликешнийг татан суулгаж, туршин ажиллуулсан.

Энэхүү Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд зохион байгуулагдсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх”, “Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд ИТХ-аас хяналт тавих” тэтгэлгийн нээлт, khural.mn цахим хуудасны сургалтын гол онцлог нь сумдаа бүрэн хамруулсан явдал байлаа.