Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас
ИТХ-ын нэгдсэн хуудас
Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.2014-10-09 856
Оролцооны үүрэг
Оролцоо бол засгийн газрын бүх хөтөлбөрт байх ёстой салшгүй хэсэг юм. Учир нь зохих оролцоогүй боловсруулж хэрэгжүүлсэн хөтөлбөр хичнээн сайн байсан ч илүү их зардалтай, үр дүн муу болох хандлагатай байдаг бөгөөд ард иргэдийн ашиг сонирхлоос хол хөндий хөтөлбөрүүд бий болох эрсдэлтэй байдаг. Оролцоог хангах шаардлага хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй.
Үүнд:
- Иргэд, хэрэглэгчдийн оролцооны механизмуудыг зохих ёсоор сайжруулалгүйгээр улсын хэвшлийн үүрэг нэмэгдсэн
- Олон улсын тусламжийг нэмэгдүүлсэн нь төв засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөрийн тоо хэмжээ, хамрах хүрээг тэлээд зогсохгүй төв орон нутгийн хоорондын зайг холдуулсан
- засгийн хөтөлбөрүүд түүнийүр шимийг хүртэх ёстой зорилтот хэрэглэгчдээс хөндийрснөөс бүтэлгүйтэх явдал дахин давтан гарах болсон зэрэг хүчин зүйлүүд орно.
- Иргэдийн эрх мэдэлжүүлэхийн тулд оролцооны сувгуудыг хялбар нээлттэй болгох, төр засгийн бодлого, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг иргэд олж авах боломжтой болгохыг шаарддаг.
Мөн оролцоо бэлгэдлийн чанартай, эсвэл эсэргүүцлийг намжаах хэрэгсэл биш, харин үр нөлөөтэй байхыг шаарддаг. Түүнчлэн ард иргэдийн идэвхитэй оролцоо ч хэрэгтэй. Улсын салбарын оролцооны арга барил гол төлөв дээрээс доош чиглэсэн байж, доороос зээш чиглэсэн оролцоо бий болгох, ард иргэдийн санаачилгад тулгуурлах үйл явц дутагдаж байдаг .
Оролцооны бүтцүүд
Зарим улс орон иргэдийн оролцоог нэг бол ерөнхий хуулиар, эсвэл тодорхой салбарт юмуу засгийн газрын тодорхой шатанд зориулсан тусгай журмын дагуу хуульчилсан байдаг. Эдгээр хуулиар хуульчилсан засгийн газар хэд хэдэн чиглэлээр иргэдийн буюу хэрэглэгчдийн зөвлөлдөх зөвлөл байгуулах үүрэг хүлээдэг. Гэвч оролцооны эрхийг ийнхүү хуульчлах нь үйл явцыг механик шинжтэй болгож, ямар нэг хамгаалалт давхар хийхгүй бол явцуу ашиг сонирхолд үйлчлэхэд хүргэдэг. Иргэдийн оролцооны бүтцийг хуулиар тогтоосон, эсвэл засгийн заавар удирдамжаар бий болгосон аль нь ч бай захиргааны төвлөрлийг сааруулах ажлын нэг хэсэг болон хийгдэх нь элбэг.Эдгээр бүтэц ихэвчлэн иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагын хэлбэрээр, мөн нийтийн аж ахуй, хог ачилт, бүсчлэл, барилгын зөвшөөрөл, эмнэлгийн урьдчлан сэргийлэх үзлэг, цэцэрлэг, амралт чөлөөт цагийн газрууд зэрэг орон нутгийн захиргааны чиг үүргийг ард иргэдийн бүлгүүдэд шилжүүлэх хэлбэрээр бий болдог. Хэд хэдэн улсад дүүрийг хэмжээний иргэдийн зөвлөл, хөршийн холбоод байгуулагдаад байна. Эдгээр зөвлөл гол төлөв бие даасан төсөвтэй, хотын ерөнхий төсвийн тэргүүлэх чиглэлийг санал болгох боломжтой байдаг.
Эх сурвалж: “ Өрсөлдөөнт ертөнцөд төрийн захиргааг сайжруулах нь” номны 204 дах тал