Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас
ИТХ-ын нэгдсэн хуудас
Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.2014-11-12 863
Та сайн байна уу?
Сайн та бүхэндээ болон нутгийн өөрөө удирдах байгууллагын салбарт ажиллаж байгаа нийт хүмүүстэй энэ өдрийн мэнд хүргэе.
Та Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстэний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагын хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн сургагч багш нарын нэг. Хэдэн аймаг, сумдад ажилласан бэ?
2013-2016 оныг дуустал хэрэгжих уг төслийн анхны сургагч багшаар бэлтгэгдсэн. Төв аймгийн 27 сумдын630 гаруй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын(Цаашид ИТХ гэх ) төлөөлөгч, Говь-Алтай аймгийн 18 сумдын 418төлөөлөгч, Сүхбаатар аймгийн 13 сумдын 305 ИТХ-ын төлөөлөгч, Нийслэл,дүүргийн ИТХ-ын 360 гаруй төлөөлөгч гээд нийт 1500 гаруй ИТХ-ын төлөөлөгч нартай ажиллаж, иргэний оролцоо, хүний эрхийн асуудал, жендерийн тухай ойлголт, байгаль орчин экологи, орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага зэрэг хичээлүүдийг заасан.
. Хичээл заах явцад ИТХ-ын төлөөлөгч нарын хандлага, мэдлэг хэрхэн өөрчилөгдсөн бэ? Дээрх мэдлэг, мэдээллийн төлөөлөгчид аваад тухайн орон нутагтаа хэрэгжүүлэх арга барил ямар ажлуудыг хийж байгаа бол.
ИТХ-ын Төлөөлөгчдыг мэдээллээр хангаж чадавхижуулах нь Хурлын байгууллагын хамгийн гол хүчин зүйл нь юм. Тийм ч учраас Төлөөлөгчид маань их идэвхтэй оролцсон болов уу? Орон нутгийн түвшинд иргэний оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг хүн бүр, төлөөлөгч бүр мэдэж байгаа хэдий ч хэрхэн яаж нэмэгдүүлэх тэр арга зам, иргэний оролцооны эрх зүйн орчинг тэр бүр мэдэхгүй, мэдээллийн хомсдолтой байгаа зэрэг нь уг ойлголт хандлагыг өөрчилөхөд нэлээд хүндрэлтэй асуудал болсон байна лээ. Тийм ч учраас оролцооны эрх зүйн орчинг тайлбарлан таниулах, хэрхэн хэрэгжүүлэх арга зам талаас нь сайтар ухуулан ойлгуулсан гэж бодож байгаа.Хичээл сургалтын маань үр дүнд зарим сумд нь байнгын эргэх холбоотой байж, зарим дүрэм журам зэргээ боловсруулан мөрдөж эхлээд байгаа. Жишээлбэл. Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХурал Орон нутгийн хөгжлийн сангийн иргэдийн оролцоотой хяналтын зөвлөлийн ажиллах журам боловсруулж мөрдөж байгаа,Төв аймгийн Цээл сумын ИТХ гэхэд Иргэдийн бүлэг байгуулах журам гаргаад мөрдөн ажиллаж байгаа зэрэг өөрсдийн ажлын үйл хэрэгт сайн туршлагыг хэрэгжүүлсэн сайхан жишээ олон байгаа.
Танай дүүрэг иргэний оролцоогоор манлайлагч дүүрэг гэж нэрлэгдэх болсон энэ талаар?
Тийм ээ. Өнгөрөгч 2013 болон 2014 оныг бүхэлдээ иргэний оролцоонд тулгуурлан орон нутагт бүтээн байгуулалтын ажлуудыг орон нутгийнхаа иргэдтэй хамтран хийж хэрэгжүүлээд байна. Манай Хан-Уул дүүргийн ИТХ-ын 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 2 дугаар хуралдаанаар 2013 оны дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилтыг тодорхойлон баталж, хороодод төсвийг хуваарилсан. Жишээлбэл: Хамгийн бага буюу 14 дүгээр хорооны 1135 өрхийн 3224 мянган хүн амтай хороонд 40500,0 /дөчин сая таван зуун мянган төгрөг/ байгаа бол хамгийн их буюу 3 дугаар хорооны 2820 өрхийн 10916 мянган хүн амтай хороонд 136600,0 /нэг зуун гучин зургаан сая зургаан зуун мянган төгрөг/-ийг хүн амын тоо, өрхийн тоо, нутаг дэвсгэрийн алслалт зэргийг харгалзан хуваарилсан нь Монгол Улсын түүхэнд манай дүүрэг анхдагч болж чадсан.
Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтыг хийлээ гэсэн ямар ямар бүтээн байгуулалтуудыг орон нутагт хийсэн бэ?
2013 онд 5 иргэдийн бүлгээр 8-р хороонд Ахмадын төвийн гадна талбайн тохижилт, 9-р хороонд туул голын эргийн ногоон байгууламж, 12-р хороонд цагаан эргийн модон гүүрний засвар шинэчлэлтийн ажил, 14-р хороонд рашаан булгийн эх тохижуулах ажил зэрэг нийт 63,334,830 /жаран гурван сая гурван зуун гучин дөрвөн мянга найман зуун гуч / төгрөгний ажлыг иргэдийн бүлгээр хийж гүйцэтгээд байна. Энэ онд ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр А/67 тоот тогтоолоор Иргэдийн бүлгийг бүртгэх, санхүүжилт олгох, журмыг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 11 иргэдийн бүлэг байгуулагдаж эхний ажлуудаа хийж эхлээд байна. Гол төлөв Хорооны хашаа жигдлэх, жишиг гудамжтай болох, хаягжуулах зэрэг иргэд өөрсдийн хүчээр хийж хэрэгжүүлж болох ажлуудыг хийлгэж байгаа.
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр дүүргийн ИТХ хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
Жил бүр ИТХ-аас ЗДТГ-тайгаа хамтран “Иргэдээ сонсоё” сарын аянг хийдэг бөгөөд өнгөрсөн жил энэ аяны дүнд дүүргийн 2000 гаруй иргэдэд газар дээр нь тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэж өгөн ажилласан бол энэ онд ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, албадыг тодорхой хуваарийн дагуу явуулын Иргэний танхимиараар иргэдэд үйлчилж дүүргийн 8000 гаруй иргэдэд төрийн үйчилгээг хороон дээр нь үзүүлсэн байна. Мөн ИТХ-ын Төлөөлөгч бүр тойрогтоо ажиллах боломж нөхцлийг хангаж ажиллах тухайд “Иргэдийн төлөө- Төлөөлөгч” сарын хугацаанд нээлттэй өдөрлөгийг хийж иргэд энэхүү арга хэмжээг талархан хүлээн авсан. Мөн энэ онд ИТХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 176-р зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор хороо бүртээ Иргэний танхим байгуулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээндээ 2014 оны төсөвт 224,000,000 сая төгрөгний техник тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, завсар үйлчилгээний ажлуудыг нь цогцоор нь тусган хэрэгжүүлээд байна.Мөн хороо бүрээр иргэдийн тулгамдсан асуудлын талаар судалгаа явуулан хороо бүрээр хэлэлцүүлгийг хийж, иргэдэдээ эрх зүйн сургалт, мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна. Нэг үеээ бодоход иргэдийн оролцоо сэргэсэн энэ үед бид иргэдийнхээ хандлагыг өөрчлөх чиглэлийн сургалтын хөтөлбөр боловсруулан дүүргийнхээ боловсролын хэлтэс, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн оюутан нарын хүчийг ашиглан иргэддээ хандсан хандлага өөрчлөх сургалтуудыг хийж иргэдийн оролцоог шинэ шатанд гаргахаар зорин ажиллаж байна.
Өнгөрсөн онд болон энэ онд Орон нутгийн хөгжийн сангийн хөрөнгөөр ямар ямар бүтээн байгуулалтуудыг хийж хэрэгжүүлсэн вэ?
2013 онд ИТХ-аар нийт 65 төсөл арга хэмжээний жагсаалт батлагдсан бөгөөд 56 төсөл арга хэмжээ бүрэн дуус үлдсэн 9 ажил нь энэ онд бүрэн дуусч иргэддээ хүлээлгэн өгөөд байна. 2014 онд нийт 53 төсөл арга хэмжээний жагсаалт батлагдснаас уг төсөл арга хэмжээтэй холбоотой зураг төсвийн ажлууд бүрэн дуусч эхний ажлууд эхэлсэн. Энэ онд улсын төсвийн орлого тасарсантай холбогдуулан нийслэлийн хэмжээнд 12,1 тэрбум төгрөний төсвийг эргүүлэн татахад Хан-Уул дүүргийн ОНХС-гийн хөрөнгөөр 651,1 сая төгрөгний буцаан таталтыг хийж ажил нь эхэлсэн болон гэрээ байгуулсан төсөл арга хэмжээг үргэлжлүүлэн хийлгэн эхлээгүй байгаа ажлуудын төсвийн буцаан татан үлдсэн 20 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ олон бүтээн байгуулалтууд ер нь хяналт муу байгаа талаар иргэд их гомдол гаргаж байна. энэ тал дээр ИТХ хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
Манай дүүрэг 2012 оны 4 дүгээр улиралд багтаан Орон нутгийн хөгжлийн сангийн журмыг ИТХ-аар батласан бөгөөд 2013 оноос эхлэн ИТХ-ын дэргэд иргэдийн оролцоотой Хяналтын зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Тус хяналтын зөвлөл маань давхардсан тоогоооро 180 гаруй хяналтыг эхлэл, явц, төгсгөлийн гэсэн зарчимаар хянаж хороо бүрт дэд хяналтын зөвлөлийг ажиллуулсан нь ихээхэн үр дүнгээ өгч байгаа. Мөн ИТХ-аар хяналтын зөвлөлийн ажиллах журмыг батлуулан хурлын байгууллагын зүгээс хяналтын хэрхэн тавих, хяналтын чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаар арга зүйн сургалтуудыг хороо бүртээ байгуулагдсан дэд хяналтын зөвлөлдөө өгч ажиллаж байна.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.