Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн туршлага


Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал “ Иргэдийн Хурлын Төлөөлөгч – 2014 хөтөлбөр батлан амжилттай хэрэгжүүлж байна.

2014-09-08 986

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Н.Бөхболдтой хийсэн ярилцлага:

Та Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын / Цаашид ИТХ гэх/ ажлын албаныхаа тухай танилцуулна уу
Манай ажлын алба нь 3 хэлтэс 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

  1. Нутгийн удирдлага, хууль зүйн хэлтэс 
  2. Эдийн засаг, үйлдвэрлэл өмчийн хэлтэс 
  3. Олон нийттэй харилцах хэлтсүүд ажилладаг.

Өнөөгийн байдлаар бүх шатны хурлаас гарах шийдвэрүүдийн төслийг бэлтгэл ажлыг Засаг даргын Тамгын газрууд хангаж биелэлтийг тэд зохион байгуулж байгаа нь зөвхөн тэдний санаа бодлыг л гүйцэлдүүлж байгаа болохоос “хурал нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй” гэсэн үндсэн хуулийн үзэл баримтлал хэрэгжихгүй байна.Иймд ИТХ-ын бүтэц зохион байгуулалтыг сайжруулах төлөөлөгчдийг дэмжин ажиллах ажлын албыг бэхжүүлэх, төлөөлөгчдөөр дамжуулан иргэдийн санаа бодлыг гарах шийдвэрт тусгадаг байх шаардлага гарч байна.

Хэлтсүүдээр ажиллаж байгаагийн гол ач холбогдол юу вэ?
ИТХ-ын ажлын алба хэлтсүүд нь төлөөлөгчдийг мэдээллээр хангах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хурлаас гарах шийдвэр гаргахад дэмжлэгг үзүүлэн ажилладаг.Төлөөлөгчид хэлэлцэх асуудлынхаа тухай ойлголтгүйгээс өөрийн санал бодлоо илэрхийлж, үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр гар өргөж шийдвэр гаргах тохиолдлууд байдаг байсан. Үүнийг арилгах үүднээс хурал хуралдахаас 3-4 хоногийн өмнө бүх төлөөлөгчдийг хэлтэс албад мэдээллээр хангаж, холбогдох хүмүүстэй уулзалт зохион байгуулдаг. Ховд аймгийн ИТХурал төлөөлөгчид, аймаг, сумын ИТХ-ын ажлын алба хурлын дэргэдэх байгууллагуудаараа хэлэлцүүлэн
  1. ”Иргэдийн Хурлын Төлөөлөгч-2014” хөтөлбөр. 
  2. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх” хөтөлбөр 
  3. “Шууд Ардчилал- Иргэдийн оролцоо” хөтөлбөр 
  4. ”Өмчийн үр ашгийг дээшлүүлэх” хөтөлбөрүүдийг 2014 онд хэрэгжүүлэхээр боловсруулж Тэргүүлэгчдийн хурлаараа батлуулан ажиллаж байна.
Хөтөлбөрүүдээс “Иргэдийн Хурлын Төлөөлөгч-2014” хөтөлбөрийн тухай дэлгэрүүлбэл?
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Төлөөлөгчдийг шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, хууль эрхзүйн туслалцаа үзүүлэх туршлага судлуулах, сургалтанд хамруулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тойрогтоо ажиллах хяналт шалгалтын үүргээ хэрэгжүүлэхэд бүхий л боломжоор хангах болон бусад ажлуудыг хийнэ. Үүнд аймаг сумын Засаг даргын тамгын газар холбогдох албан тушаалтуудыг татан оролцуулж байна.
Иргэдийн Хурлын Төлөөлөгч-2014 хөтөлбөрийг батлах болсон үндсэн шалтгаан юу вэ?
Бид 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаас үндэслэн хөтөлбөр боловсруулан ажиллах нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Төлөөлөгчид маань янз бүрийн боловсрол мэдлэг, чадвартай хүмүүс байдаг. Малчин багш, бизнессмен гээд. Тэгэхээр тэдэнд нэн шаардлагатай хууль эрх зүйн мэдлэгээр хангах, чадавхижуулах,мэдээлэлжүүлэх, туршлага судлуулах зайлшгүй шаардлага урган гарч байгаа. Ийм учраас төлөөлөгчдийн хэрэгцээнд тулгуурласан нарийвчилсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Та эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр гарах үр дүнг тодруулна уу?
Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг сумынхаа хөгжлийг тодорхойлон бодлого боловсруулж, иргэдийн санал санаачлагад тулгуурлан тэдний амьдралд нийцсэн шийдвэрүүдийг гаргаж байх ёстой. Тэгэхээр Төлөөлөгч- 2014 хөтөлбөр хэрэгжсэнээр хурлаас гарч байгаа шийдвэрүүд бодитой, ашиг сонирхолын зөрчилгүй гарна. Мөн нөгөө талаас иргэд төлөөлөгчдийн харилцаа холбоо идэвхижиж, төлөөлөгчдийн сонгуульт ажилдаа хандах хандлага дээшилнэ гэж үзэж байгаа.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.