Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн туршлага


Дорнод аймгийн Хэрлэн суманд төлөөлөгчдийн туршлага судлах уулзалт боллоо.

2014-10-20 893

Дорнод аймгийн Хэрлэн суманд Баянхонгор аймгийн Баянхонгор, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын туршлага судлах уулзалт 2014 оны 10 сарын 17 ны өдөр боллоо.

Энэхүү туршлага судлах уулзалт нь “ Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар харилцан мэдээлэл авч, туршлага солилцох, шинэлэг санааг хэрэгжүүлэх зорилгоор “Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь.” сэдвийн дор зохион байгуулагдсан байна.

Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр “ Багуудын иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг тогтмолжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” сэдвээр, Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр “ Чойбалсан хотын хөгжлийн бодлого, бүтээн байгууллалтын ажил” –ын тухай, Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Г.Наранбаатар “ Сумын ИТХ-ын үйл ажиллагааг тогтмолжуулах, төлөөлөгчдийн үйл ажиллагааг дэмжих” сэдвээр, Баянхонгор сумын ИТХ-ын дарга И.Долгормаа “Хурлаас гарах шийдвэрт иргэдийн оролцоог хангах нь” сэдвээр, Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албаны дарга Т.Болд “ ИТХ-ын ажлын албаны дотоод ажлыг тогтмолжуулах” чиглэлээр тус тус мэдээлэл хийж туршлагаа солилцсон нь үр дүнгээ өгч, аймгуудын хурлууд, төлөөлөгчид цаашдын үйл ажиллагаандаа шинэ арга барил нэвтрүүлэх нь лавтай.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран хэрэгжиж байгаа “Чойбалсан хотоос мал гаргахад иргэдийн оролцоо” тэтгэлэг хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр танилцуулах бөгөөд оролцогчид иргэний танхимын болон Чойбалсан хотын хөгжил, тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм .