Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн туршлага


Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ИТХ-ын төлөөлөгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан, сайн үйлсийн хөтөлбөрт хэрэгжүүлж байна

2014-09-19 884

Орхонтуул сумын ИТХ-ын 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11-р хуралдаанаар сумын Хурлын төлөөлөгчид нь нийгмийн хариуцлагын хүрээнд жилд 1 өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор бодит ажил хийх, сайн үйлсийн хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Энэхүү хөтөлбөр нь  хурлын бүрэн эрхийн 3 жилийн хугацаанд 3 баг тус бүрт 1 удаа хийгдэж дуусах ба хөтөлбөрийн эхний үе шатыг Шар-Ус 1-р баг буюу Рашаант тосгоноос эхлэхээр шийдвэрлэж, улмаар тус багаас сонгогдсон төлөөлөгчид багийн Засаг дарга, тосгоны захирагчийн ажлын албатай хамтран 1 өрхийг сонгон, очиж уулзалт хийж, өөрсдийнх нь хийж чадах, санхүүгийн дэмжлэг шаардлагатай ямар ажил байгааг тодорхойлон хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07-р
сарын 18-ны өдрийн 46  тоот тогтоолоор батлав.



СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА
 УХАМСАРЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САЙН ҮЙЛСИЙН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн зорилго нь: сумын Хурлын төлөөлөгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан 1 өрхийн амьжиргааны түвшинг бодитоор дээшлүүлэх явдал юм.
Хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага: Сумын Хурлын төлөөлөгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрсдийн үүсгэл санаачлагын үндсэн дээр ажил хөдөлмөр, аж ахуй  эрхлэх хүсэлтэй боловч санхүүгийн эх үүсвэр дутагдалтайн улмаас үйл ажиллагаа эрхлэж чаддаггүй 1 өрхийг судалгааны үндсэн дээр сонгон авч амьжиргаагаа дээшлүүлэх суурийг тавьж өгөх, цаашдын аж амьдралд нь урам зориг өгч, түлхэц болохуйц ажлыг санаачлан хийх зүй ёсны хэрэгцээ шаардлагаас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон.  
Төлөөлөгчид өөрсдийн сайн санааны үүднээс хийх энэхүү хөтөлбөрт сонгогдсон өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, тогтвортой орлоготой болгох, аж ахуй эрхлэх санхүүгийн болон бусад боломж нөхцлөөр хангаж,  улмаар цаашид үйл ажиллагааг нь дэмжиж ажиллана
Хөтөлбөрийн үндсэн зарчим:  хүмүүнлэг энэрэнгүй ёсыг хангах, эрх тэгш байдлыг хангах, ил тод байдлыг эрхэмлэх, хариуцлагын тогтолцоог эрхэмлэх
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе, шат хугацаа:  энэ Хурлын бүрэн эрхийн хугацаанд буюу 3 үе шаттайгаар 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Үүнд: 1-р үе 2014 он, 2-р үе 2015 он,3-р үе 2016 он
Хөтөлбөрт хамрагдах нөхцөл:
•    Ажил хөдөлмөр эрхлэх чин хүсэлтэй аль ч түвшний өрх байж болох ба ингэхдээ ажил хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн насны өрхийн гишүүн 1-ээс доошгүй байна.
•    Хөтөлбөрийн аль нэг үе шатад залуу гэр бүлийг 1 удаа заавал сонгон хамруулсан байна.
•    Жил бүр өөр өөр өрх сонгон авч тухайн өрхийн хүн ам, хөдөлмөрийн чадвар, онцлогийг харгалзан тухайн зах зээлд эрэлттэй байгаа ажил үйлчилгээгээр хангах чиглэлийг тухай бүр тодорхойлон шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг өөрсдөө гарган санхүүжүүлнэ.  
•    Жил бүр хамрагдах баг, өрх, хэрэгжүүлэх ажлыг тухайн багаас сонгогдсон төлөөлөгчид нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлж, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана.
•    Энэхүү хөтөлбөр нь халамжийн шинж чанарыг агуулаагүй учраас амьжиргааны аль ч түвшний өрх сонгогдож болно. Гагцхүү ажил хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлэлтэй, итгэл найдварыг хүлээх чадвартай байна.
Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажил, арга хэмжээ:
•    Хөтөлбөрийг Шар-Усны 1-р багаас хэрэгжүүлж эхлэх бөгөөд хамрагдах айлыг тухайн багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид өөрсдөө сонгон хийгдэх ажлыг мөн адил тухайн өрхтэй зөвшилцөн шийдвэрлэнэ.
•    Дараагийн үе шатад хэрэгжүүлэх багийг тухайн жилдээ ИТХ-ын хуралдаанаар шийдвэрлэж байна.
•    Сонгогдсон өрхтэй түншлэлийн гэрээ байгуулан ажиллах ба гэрээнд хариуцлагын тогтолцоог тусгана.
Хөтөлбөрийн санхүүжилт: Хөтөлбөрийг жил бүр төлөөлөгчид өөрсдийн хувийн зардлаар санхүүжүүлэх ба 1 төлөөлөгч 50000 -аас доошгүй төгрөг гаргаж санхүүжүүлнэ.  
Хөтөлбөрийн үр дүн: Жил бүр 1 өрхийн амьжиргааны түвшин дээшилж, иргэдийг эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, дотоодын зах зээлд давуу эрхтэйгээр оролцох боломж бүрдэнэ.