Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн туршлага


Баян-Өлгий аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж буй ажлуудын хэрэгжилтийн явцад хяналт хийлээ.

2014-10-03 889

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын / Цаашид ИТХ гэх/ даргын баталсан удирдамжийн дагуу 2014 онд аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын бэлтгэл хангуулах, ажлын явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг томилсон байна. Сумдад очиж хяналт шалгалт хийж, санал боловсруулахад шаардагдах зардлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч тус бүрт оны эхэнд баталж өгсөн ажээ.

Хурлын төлөөлөгчид 2014 оны 03 дугаар сараас эхлэн сум, орон нутагт ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хийсэн хяналт шалгалтын талаарх мэдээлэлээ солилцож, хяналт шалгалтын үед дараах зөрчил, дутагдлууд илэрсэн байна.

Үүнд:

  1. Зарим сумууд орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгийг хэт жижигрүүлэн олон зүйлд хуваарилсан. 
  2. Тендерийг оройтож зарласнаас гүйцэтгэлийн хугацаа хожимдож, ажил чанаргүй хийгдэж байгаа.
  3. ААН, компаниудад санхүүжилтийг цаг тухайд нь олгодоггүйгээс ажил, үйлчилгээ удааширсан. 
  4. Баригдаж буй зам, барилга, талбай, барилгын засварын ажлын чанар хангалтгүй байна. Үүнд захиалагч байгууллага болон сум, орон нутгийн удирдлагын зүгээс хяналт тавихгүй байна. 
  5. Зарим компаниуд санхүүжилт аваад ажил үйлчилгээг өөрсдөө биш мэргэжлийн бус орон нутгийн хүмүүсээр гүйцэтгүүлж байгаа нь засварын ажлыг чанаргүй болгож байна.

Хяналт шалгалтын талаархи мэдээллийн тухайд аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан цаашид хяналт шалгалтыг улам эрчимжүүлэх, 2014 оны 11 дүгээр сарын 15-нд багтааж тайлан, санал, дүгнэлтээ боловсруулж бичгээр ирүүлэхийг нийт төлөөлөгчдөд, төлөөлөгчөөс ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн ААН, компаниудад үлдсэн санхүүжилтийг олгож байхыг холбогдох байгууллагад даалгав.