Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Фото мэдээ


нийт 49

ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ИРГЭДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-12-25
Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын алба нь "Төгс амьдралд тэмүүлэхүй" ТББ-тай хамтран Монгол Улсад Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ой, Хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулан ажилласан. Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор гурван сарын аян зарласан. Аяны хүрээнд үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургалтыг Иргэдэд зориулсан сургалт, ЕБ-ын сургуулийн сурагчдад зориулсан сургалт гэсэн 2 бүлэгт чиглүүлэн зохион байгуулж ажилласан. Сургалтын зорилго: Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлага, хүний эрхийн талаарх ойлголтыг иргэн бүрд ойлгуулан таниулахад оршино.

АРВАЙХЭЭР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ҮНДСЭН ХУУЛИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-12-24
ЕБ-ын сургуулийн сурагчдын “Үндсэн хуулийн мөн чанар, Хүний эрхийн талаар үндсэн сургалтыг зохион байгууллаа. ЕБ-ын сурагчдад зориулсан сургалтад Арвайхээр сумын 5 сургуулийн 250 гаруй сурагчид хамрагдсан байна. Сургалтад хамрагдсан сурагчид үндсэн хуулийн талаар шинэ мэдлэгтэй болж, үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, үүргийг мэдэж авлаа. Цаашид үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж, анги хамт олон, гэр бүлийн гишүүдэд үндсэн хуулийн мөн чанарыг тайлбарлаж, сурсан мэдсэн зүйлээ түгээхээ илэрхийлэв. Сургалтыг шинэ модуль, арга зүйгээр зохион байгуулснаар онцлогтой.

Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаан

2024-12-17
Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаан 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 09 цагт Хуралдааны танхимд эхлэв. Хуралдаанаар 9 асуудлыг хэлэлцсэн. Бусад асуудал: 1.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгд өөрчлөлт оруулах; 2.Арвайхээр сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай; 3.Арвайхээр сумын хөгжлийн 2024 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт; 4.Зорилтот жилийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, 2025 оныг зорилтот жил болгон зарлах тухай; 5.Хөрөнгө эзэмшүүлэх тухай; 6.Арвайхээр сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай; 7.Орон нутгийн өмчийн тухай; 8.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, орон тоо батлах тухай; 9.Төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай; 1.Бусад асуудал: 1.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Арвайхээр сумын шатрын Аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

2024-11-27
Арвайхээр сумын шатрын Аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, жигд хөгжүүлэх зорилгоор жил бүр Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын "Сумын аварга" шалгаруулах тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Арвайхээр хотноо амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй 17, эмэгтэй 7, нийт 24 тамирчин оролцлоо. Эрэгтэй тамирчдын 1, 2, 3 дугаар байранд: 🥇М.Уранжаргал 🥈Ё.Туул 🥉Г.Дамба Эмэгтэй тамирчдын 1, 2, 3 дугаар байранд: 🥇Ч.Мягмарсүрэн 🥈Ш.Тунгалагцээл 🥉И.Бат-Очир нар шагналт байранд шалгарлаа. Хамтран ажилласан Арвайхээр сумын ЗДТГ, Өвөрхангай аймгийн шатрын холбооныхонд талархал илэрхийлье.

АЙМАГ, СУМЫН СОНГУУЛИЙН ХОРООНООС ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2024-11-20
1996 оноос өнөөг хүртэл Чөлөөт, Шударга, Ардчилсан сонгуулийг хуулийн дагуу амжилттай зохион байгуулахад оруулсан идэвх, зүтгэлийг нь үнэлж "Сонгуулийн байгууллагын ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдэгээр Мэргэд сургуулийн захирал Н.Норгинханд, 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунчимэг нарыг шагнав.

НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024-11-01
Нийтийн албан тушаалтны авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах хэрэгжүүлэх сэргээн сануулах зөвлөн туслах зорилгоор Арвайхээр сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд аймгийн ИТХ-ын Хурлын Ажлын албатай хамтран сургалт зохион байгуулав. Авлигын тухай ойлголт, Авлигын хор хөнөөлийн тухай, Ашиг сонирхлын зөрчлийн тухай, Хувийн ашиг сонирхлын болон Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах тухай сэдвүүдээр сургалт мэдээлэл өглөө.

Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн анхдугаар хуралдаан хуралдаа

2024-10-31
Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн анхдугаар хуралдаан хуралдаа

Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ц.Төмөрбаатар сонгогдлоо

2024-10-22
Арвайхээр сумын ИТХ-ын даргаар Ц.Төмөрбаатар Төлөөлөгчдийн 96,5 хувийн санал авч сонгогдлоо.

Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн Анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж 5 асуудлыг хэлэлцлээ.

2024-10-22
Арвайхээр сумын ИТХ-ын даргаар Ц.Төмөрбаатар төлөөлөгчдийн 96,5 хувийн санал авч сонгогдлоо. Арвайхээр сумын Засаг даргад Б.Ганбат нэр дэвшигдэж, төлөөлөгчдийн 100 хувийн санал авсан тул томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлав.
khural.mn

2020-2024 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ОТГОН ХУРАЛДААН ХУРАЛДАЖ 11 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

2024-09-19
1. Журам батлах тухай 2. Хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн тухай 3. Хяналт шалгалтын тухай 4. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэцэрлэгт хүрээлэнгийн нэршлийг өөрчлөн батлах тухай 5. Нийтийн эзэмшлийн зам талбай гудамжийг нэрэмжит болгох тухай 6. Арвайхээр хотын ногоон байгууламжийг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн 2024 оны төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай 7. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай 8. Сумын хөгжлийн 2024 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай 9. Арвайхээр сумын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн явц, 2024 оны төсөвт тодотгол оруулах тухай 10. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай 11. Хоршоо хөгжүүлэх сангийн тов тогтоох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

2020-2024 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ОТГОН ХУРАЛДААН ХУРАЛДАЖ 11 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

2024-09-19
1. Журам батлах тухай 2. Хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн тухай 3. Хяналт шалгалтын тухай 4. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэцэрлэгт хүрээлэнгийн нэршлийг өөрчлөн батлах тухай 5. Нийтийн эзэмшлийн зам талбай гудамжийг нэрэмжит болгох тухай 6. Арвайхээр хотын ногоон байгууламжийг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн 2024 оны төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай 7. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай 8. Сумын хөгжлийн 2024 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай 9. Арвайхээр сумын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн явц, 2024 оны төсөвт тодотгол оруулах тухай 10. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай 11. Хоршоо хөгжүүлэх сангийн тов тогтоох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит 24 дүгээр Хуралдаан 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 09:00 цагт хуралдана

2024-08-26
Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит 24 дүгээр Хуралдаан 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 09:00 цагт хуралдана.

Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 20, 21, 22 дугаар хуралдаан 60 хувийн дундаж ирцтэй хуралдав

2024-07-04
2024 оны хагас жилийн байдлаар Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 20, 21, 22 дугаар хуралдаан 60 хувийн дундаж ирцтэй хуралдаж 19 асуудлын хэлэлцэн шийдвэрлэв.

ЭЭЛЖИТ 22 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-06-10
Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаан хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. 1. Сумын ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай 2. Арвайхээр сумын 2023 оны санхүүгийн тайлангийн гүйцэтгэл, аудитын дүгнэлтийн тухай 3. Орон нутгийн өмчийн тухай 4. Хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэл батлах тухай 5. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 6. Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн ухуулах хуудас болон зурагт самбарын байршил тогтоох тухай 7. Аймаг, сумын зорилтот жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай

ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ "ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ"-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-29
Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран “Явуулын үйлчилгээ” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээг зохион байгуулснаар Арвайхээр сумын 356 иргэнд хууль, эрх зүйн чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгч, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, ахуйн хүрээнд архидан согтуурдаг, айдас түгшүүр төрүүлдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, бусад зөрчил гаргаж болзошгүй 91 айл өрхөөр орж, зөвлөгөө, зөвлөмж, яриа таниулга хийж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 4, гэмт хэргийн шинжтэй 2, архидан согтуурсан 1, нийт 7 зөрчлийг илрүүлж, тухай бүр нь шийдвэрлэж ажиллалаа. Тухайн арга хэмжээ нь иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дээшлэх, мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах, архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг багасах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ 21 ДҮГЭЭР ХУРАЛДААН 2024.04.24-НИЙ ӨДӨР ХУРАЛДЛАА

2024-04-24
Хуралдаанаар: 1.УИХ-ын сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбайн, олон нийтийн газарт байршуулах, байршил тогтоох тухай 2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн мандатын тоо, сонгуулийн хэсэг байгуулах, нутаг дэвсгэрийг зарлах тухай 3. Хяналт шалгалтын тухай 3.1-т Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт зохион байгуулсан тухай 3.2-т Малчны хорооллыг цахилгааны эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажлын гэрээнд хяналт шалгалт зохион байгуулсан тухай 4. Төлөөлөгчдөд дэмжлэг үзүүлэх тухай 5. Сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг уламжлах тухай 6. Тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.

НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024-03-06
Арвайхээр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оноос 2023 он дамжсан болон 2023 оны төсвийн зарцуулалт гүйцэтгэлийн үр дүнд хяналтын сонсгол зохион байгуулав. Сонсголд сумын ЗДТГазар, Хотын Захирагчийн алба, Арвайхээр Цэцэрлэгжилт, Тохижилт үйлчилгээ, Гэрэлтүүлэг нийтийн тээвэр ОНӨААТҮГазрын дуудагдаж ирсэн албан тушаалнууд оролцлоо. Мөн тендер гүйцэтгэгч 6 байгууллага оролцохоос Анкер хаус ХХК, Хөгшин хайрхан шүтээн ХХК оролцож, Монголиан мистери ХХК, Ундарга байгууламж ХХК, Ховд сафари ХХК, Баялаг говь ХХКомпаниас төлөөлөл оролцсонгүй.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтад төсвийн хяналтын сонсгол зохион байгуулна

2024-02-07
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтад хийх төсвийн хяналтын сонсголыг 2024.03.06-ны өдрийн 11:00 цагт "Арвайхээр" хуралдааны танхимд зохион байгуулна.

Арвайхээр сумын ИТХ-ын Ээлжит 20 дугаар Хуралдаан хуралдлаа.

2024-02-06
Хуралдаанаар -Улсын Их Хурлын сонгуулийн нэгдүгээр тойргын хэсэг байгуулах, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах тухай -Зорилтот жилийн төлөвлөгөө батлах тухй -2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт (шинэ хаяг нэмэх) оруулах тухай -Хөрөнгө бүртгэлд авах тухай -Нийтийн сонсголын тов тогтоох тухай асуудлуудын тус тус хэлэлцэн баталлаа.

Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 20 дугаар Хуралдааныг товлон зарлалаа

2024-01-16
Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 20 дугаар Хуралдааныг товлон зарлалаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%