2022-11-18
ИТХ-ын дарга Ц.Доньддоржоор ахлуулсан ажлын хэсэг Баянтээгийн уурхайг түшиглэн байгуулсан "Шахмал түлш"-ний үйлдвэрийн явцтай газар дээр нь танилцаж, хяналт шалгалт, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Аймгийн удирдлагууд Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах, хэрэглэгчдээ эрүүл, чанартай түлшээр хангахын тулд Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн шахмал түлшний үйлдвэрийг 2020 онд байгуулсан. Нүүрсээ коксын зууханд шатааж, хөц будаа, улаан буудайг 250-300 градусаар халаан цардуул гаргаад шар шавартай хольж улмаар коксжуулсан нүүрстэйгээ барьцалдуулан шахмал түлшийг гаргаж авдаг ажээ.
Бусад үйлдвэрүүд барьцалдуулагч материалаа Хятадаас зөөдөг бол манайх өөрсдөө үйлдвэрлэдгээрээ онцлог. Шахмал түлш гаргаж авахад шаардлагатай бүх материалаа бид өөрсдөө үйлдвэрлэдэг” хэмээн инженер н.Мөнх-Эрдэнэ хэлж байв. Баянтээг нь зөвхөн Өвөрхангай төдийгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Дархан гэхчлэн олон аймгийн иргэдийг нүүрсээр хангадаг, 29.6 сая тонн нүүрсний нөөцтэй, жилд 150 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай. Гэвч цаашид анхаарах асуудал нилээдгүй байна.
Үүнд:
1. Үйлдвэрлэсэн шахмал түлшээ хатаах, хадгалах агуулах хараахан баригдаагүй учир байгалийн нар салхинд хатаахад бутарч үүрэх эрсдэлтэй байдаг.
2. Ажиллах нөхцөл боломж хүнд учир ажиллах хүчин тогтворгүй.
3. Өвөл ажиллах боломжгүй үйлдвэрийн халаалтын асуудал шийдэгдээгүй.
5. 15:30 харьцаатай түлш хатаах агуулах барих компани тендерт шалгарсан ч 7-р сард суурь цутгаснаас өөр ажил хийгээгүй зэрэг тулгамдаж буй асуудлууд байна.
Мөн Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооноос төлөвлөгөөт хяналт, шалгалтын ажлыг сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгүүдэд зохион байгууллаа.