Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Үйл явдлын мэдээ


нийт 221

ДАРХАН ХАЙРХАН УУЛЫГ ТАЙХ ЁСЛОЛ БОЛЛОО

2026-06-08
Дархан-Уул аймгийн түүх, соёлын нэгэн өв болсон “Дархан хайрхан” уулын тайх ёслол болж байна. Аймгийн ИТХ-ын 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит бус 15 дугаар хуралдаанаар зуны тэргүүн сарын шинийн 08-ны билэгт сайн өдөр “Дархан Хайрхан”-ыг тайх ёслолыг зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу Гандан дэгчилэн хийдийн лам хуврагууд уул усны тайлга, тахилгын зан үйлийг уламжлал ёсоор гүйцэтгэн, ном хурж сүсэгтэн олонд буян хураахын ерөөл өргөв.

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, ЭХ ҮРСИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-06-01
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан Шарын гол суманд хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн оролцоог хангасан баярын арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгууллаа.

ШАРЫН ГОЛ СУМЫН 6-Р СУРГУУЛИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР БОЛЛОО

2026-05-29
Шарын гол сумын ЕБ-ын 6-р сургуулийн АМЖИЛТЫН БАЯР өнөөдөр буюу 2026.05.29-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Б.Болат нээн үг хэлэхдээ өөрийн дурсамж түүхийг хуваалцав. Мөн бага, дунд, ангиа төгсөж сурагчдад цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ.

ХАЙДАВЫН НЭРЭМЖИТ ЕБ-ЫН 2-Р СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР БОЛЛОО

2026-05-27
Шарын гол сумын Хайдвын нэрэмжит ЕБ-ын 2-р сургуулийн хонхны баяр өнөөдөр буюу 2026.05.27-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Б.Болат нээн үг хэлэхдээ Орон нутгийн боловсролын чанарыг дээшлүүлэх, сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэхэд сумын ИТХ болон Засаг захиргаа цаашид идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахыг илэрхийллээ.

ИТХ-ЫН ЭРЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

2026-03-07
ИТХ-ЫН ЭРЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

ШИЛДЭГ ЭЭЖҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2026-03-06
Сумын ИТХ-ын Төлөөлөгч Дамбадаржаа овогтой Энхцацраг ТӨРИЙН ТҮШЭЭ ИЖИЙ-ээр шалгарлаа. Тэрээр 2008 оноос хойш ИТХ-ын төлөөлөгчөөр 5 удаа дараалан сонгогдож иргэдийнхээ итгэлийг хүлээн төрд ажиллаж байна. Мөн 2009–2024 онд Санжинт багийн Засаг даргаар 16 жил ажиллав.

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ” ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАРЫН ГОЛ СУМЫН 2026 ОНЫ “ШИЛДЭГ ЭЭЖ”-ҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2026-03-06
2026 оны шилдэг ээжүүдээр: 📌Гаргандагийн Хөрвөө - Буянтай ижий 📌Самуаягийн Гүлзигаа - Ачлалт ижий 📌Дамбадаржаагийн Энхцацраг - Төрийн түшээ ижий 📌Пүрэвхүүгийн Болорцэцэг - Оюун төгс ижий 📌Хавалханы Багшагүл - Энэрэнгүй үйлст ижий 📌Сүх-Янжины Отгонцэцэг - Авьяас төгөлдөр ижий 📌Намсрайжавын Нармандах- Хөдөлмөрч ижий 📌Загдрагчаагийн Урандэлгэр - Хичээнгүй үйлст ижий 📌Ойлонгийн Мөнхцэцэг - Малчин ижий нар тус тус шалгарлаа
khural.mn

А3-ЫН СЕРТИФИКАТ ЭЗЭМШИГЧ ИРГЭДИЙН ЖАГСААЛТ

2025-12-16
Төрийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр ажиллах боломжтой Шарын гол сумын А-3 сертификат эзэмшигч нарын нэрсийн жагсаалтыг мэдээллэж байна.

ДАРХАН УУЛ АЙМГИЙН ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ШАРЫН ГОЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

2025-11-11
Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлөөс сумын иргэд болон төрийн болон хувийн хэвшлийн 12 байгууллагын 100 гаруй иргэнд уулзалт, мэдээлэл хийв.

СУРГАЛТАД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ, ХАМТДАА ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЬЕ!

2025-11-10
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөл болон Цагдаагийн газар хамтран уулзалт, сургалт зохион байгуулах тул иргэд, олон нийт, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг өргөнөөр хамрагдахыг урьж байна.

ШАРЫН ГОЛ СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН ОНЦГОЙ ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2025-11-04
ИТХ-ын дарга Б.Болат тус арга хэмжээнд оролцлоо. Шарын гол сумын Ахмадын хорооны дарга Г.Нэргүй 2021-2025 оны үйл ажиллагааны тайланг тавьж мэдээлэл өглөө. Шинээр элсэж буй гишүүдэд энгэрийн тэмдэг батламж гардууллаа.

ШАРЫН ГОЛ СУМЫН СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-05-14
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Болат Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн Хурандаа Б.Нацагдорж болон Шарын гол сумын сум дундын цагдаагийн хэлтэст шинээр томилогдсон дарга цагдаагийн дэд Хурандаа Э.Алтангэрэл нарыг хүлээн авч уулзаж, шинээр томилогдсон даргад ажлын амжилт хүслээ.

ТӨГСӨГЧДИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР БОЛЛОО

2025-05-08
ТӨГСӨГЧДИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР БОЛЛОО 👏🏻 Хонхны баяраа тэмдэглэн өнгөрүүлж буй 2-р сургуулийн 57 дох төгсөгчдөд болон тэдний сурган хүмүүжүүлэгч багш нар, сургуулийн хамт олонд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Болат мөнгөн хонхны баярын мэнд дэвшүүлж, цаашдын сурлага, хөдөлмөрийн их үйлст нь амжилт хүслээ.

ТӨГСӨГЧДИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР БОЛЛОО

2025-05-08
Хонхны баяраа тэмдэглэн өнгөрүүлж буй 6-р сургуулийн төгсөгчдөд болон тэдний сурган хүмүүжүүлэгч багш нар, сургуулийн хамт олонд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Болат мөнгөн хонхны баярын мэнд дэвшүүлж, цаашдын сурлага, хөдөлмөрийн их үйлст нь амжилт хүслээ. 🎊🎈“Сурах их эрдмийн аян”-д сахилга баттай, зөв үлгэр дуурайлалтай оролцож, үе тэнгийнхэн болон дүү нартаа эерэг нөлөө үзүүлж идэвх санаачлга гаргасан ЕБ-ын 6 дугаар сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн гишүүн С.Жанболот-д сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс батламжийг гардуулан өглөө.

АЖИЛД АВНА

2024-11-13
Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд “Нярав, Архив, бичиг хэргийн ажилтан” албан тушаалд ажилтан авна.

ЭХИЙН АЛДАР ОДОНГООР СУМЫН 17 ЭХ ЭНГЭРЭЭ МЯЛААВ

2024-06-01
ЭХИЙН АЛДАР ОДОНГООР СУМЫН 17 ЭХ ЭНГЭРЭЭ МЯЛААВ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11153
8641 / 77%
1131 / 10%
391 / 4%
990 / 9%