Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Фото мэдээ


нийт 70

Шишхэд бүсийн Хүүхдийн чуулган Баянзүрх суманд зохион байгуулагдаж байна

2025-01-30
Шишхэд бүсийн нийт 5 сумын хүүхдийн чуулган Баянзүрх суманд 2025 оны 01 сарын 30-31 ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна

УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ОРОЛЦОВ

2025-01-28
УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ОРОЛЦОЖ ,2025 ОНЫГ АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛЖ, ӨРХИЙН ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАВ

Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн танилцуулга хийж ,ИТХ-ын түүхэн замнал болон шинээр сонгогдсон Төлөөлөгчдөө танилцуулж, Бөхийн холбоотой хамтран бөхийн барилдаан зохион байгууллаа

2025-01-12
Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Бөхийн барилдаан зохион байгуулж, Төлөөлөгчдөө танилцуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. цаашид энэ өдрийг төлөөлөгчид ард иргэдэдээ ажлаа тайлагнах хурлын үе үеийн дарга нар, төлөөлөгч нарыг танилцуулах үйл ажиллагааг уламжлан болгон зохион байгуулна.

БИЕИЙН ТАМИРЫН СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН,БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН,ТӨРИЙН ДЭЭД "АЛТАН ГАДАС ОДОНТ,МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ БАГШ ДҮҮЖИЙ ТҮВШИНБАЯРЫН НЭРЭМЖИТ "САГСАН БӨМБӨГ"ИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА.

2025-01-09
БИЕИЙН ТАМИРЫН СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН,БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН,ТӨРИЙН ДЭЭД "АЛТАН ГАДАС ОДОНТ,МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ БАГШ ДҮҮЖИЙ ТҮВШИНБАЯРЫН НЭРЭМЖИТ "САГСАН БӨМБӨГ"-ИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА. ТЭМЦЭЭНД УЛААНБААТАР, МӨРӨН, ХАТГАЛ ЗЭРЭГ ГАЗРУУДААС НИЙТ 16 БАГИЙН ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА.

Цэргийн шинэчилсэн бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан шинээр 18 нас хүрсэн залууст сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГазартай хамтран сургалт зохион байгууллаа

2025-01-08
цэргийн шинэчилсэн бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан шинээр 18 нас хүрсэн залууст сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГазартай хамтран сургалт зохион байгууллаа

Баянзүрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан зохион болов.

2024-12-25
Баянзүрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан зохион болов. Хуралдаанаар :1.2024 оны Хөгжлийн бодлогын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөх 2.2024-2028 онд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах 3.2025 оны ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны дээд хязгаар батлах 4.2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж,2025 оны төлөвлөгөө батлах 5.2024 оны төсвийн гүйцэтгэл 2024 оны төсвийн өнөөгийн байдал,2025 оны төсвийн төлөвлөгөө батлах 6.Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө хэлэлцэх, батлах 7.Аялал жуулчлалын төлөвлөгөө батлах 8. Бусад асуудлууд хэлэлцлээ

Монгол улсад анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан иргэдийн дунд зохион байгуулах АХА танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулалаа

2024-11-26
Монгол улсад анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан иргэдийн дунд зохион байгуулах АХА танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулалаа

Монгол улсад анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Улсын их хурлын даргын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах 2024 оны шатрын тэмцээн зохион байгуулалаа

2024-11-26
Монгол улсад анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Улсын их хурлын даргын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах 2024 оны шатрын тэмцээнийг 2024оны 11 сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнийг насанд хүрэгчдийн дунд эмэгтэй эрэгтэй гэсэн 2 төрлөөр зохион байгуулж Эрэгтэй төрөлд нийт 8, эмэгтэй төрөлд нийт 4 хүн оролцсоноос Эрэгтэй төрөлд 1- байранд Б.Сэргэлэнбаяр 2-р байранд Б.Даваасүрэн 3-р байранд Т.Батхуяг Эмэгтэй төрөлд 1-р байранд Б.Нансалмаа 2-р байранд О.Буянхишиг 3-р байранд Д.Долгормаа нар шалгарлаа 1-р байр Алтан медаль,Өргөмжлөл, 80,000 төгрөг 2-р байр Алтан медаль,Өргөмжлөл, 50,000 төгрөг 3-р байр Алтан медаль,Өргөмжлөл, 30,000 төгрөгөөр шагналаа.

ИТХ-ын дарга Э.Эрдэнэбилэг Байгууллагын дарга эрхлэгч нартай уулзлаа

2024-11-07
ИТХ-ын дарга Э.Эрдэнэбилэг Байгуулллагын дарга,эрхлэгч нартай уулзаж 1. 2024-2032 оны статеги төлөвлөгөө боловсруулах тухай 2, Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудал 3. Цаг үеийн бусад асуудлаар үүрэг чиглэл өгч ажиллаа

ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-10-23
Уг хуралдаанаар: -Шинээр сонгогдсон төлөөлөгч нарын бүрэн эрхийг зөвшөөрөх тухай -ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай -Ажлын хэсэг байгуулах тухай -Сумын ИТХ-ын даргыг сонгож, батлах тухай -Сумын ИТХ-ын зөвлөл байгуулж, тоог тогтоох тухай -Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэж батлав.

"АХМАДЫН БАЯР-2024"

2024-10-01
"АХМАДЫН БАЯР-2024"

Аймгийн арслан Мөнхбаярын Баасанжавын цолны мялаалга баяр наадам болов.

2024-08-08
Аймгийн арслан Мөнхбаярын Баасанжавын цолны мялаалга баяр наадам 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр болж өндөрлөв.

Баянзүрх суманд орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдав.

2024-07-26
Баянзүрх суманд орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадмын ажил амжилттай зохион байгуулагдав.

"Үндэсний их баяр наадам-2024" ТУЛГАР ТӨРИЙН 2233, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 818 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 103 ЖИЛ, БАЯНЗҮРХ СУМ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 91 ЖИЛИЙН ОЙН БАЙР НААДАМ 2024 ОНЫ 07 ДУГААР САРЫН 10, 11-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛЖ ӨНДӨРЛӨВ.

2024-07-12
ТУЛГАР ТӨРИЙН 2233, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 818 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 103 ЖИЛ, БАЯНЗҮРХ СУМ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 91 ЖИЛИЙН ОЙН БАЙР НААДАМ 2024 ОНЫ 07 ДУГААР САРЫН 10, 11-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛЖ ӨНДӨРЛӨВ.

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ"-ийн хүрээнд Сэтгэл судлалын ухааны доктор, Сэтгэл зүйч Г.Наранбаатар лекц боллоо

2024-06-05
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ"-ийн хүрээнд Сэтгэл судлалын ухааны доктор, Сэтгэл зүйч Г.Наранбаатар нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны дараах сэдвүүдээр лекц зохион байгууллаа -Гэр бүл, хүүхэд хүмүүжлийн сургалт, суурь судалгаа, мэдээлэл - Эрүүл, зөв харилцаатай гэр бүлийг хэрхэн бий болгох - Гэр бүлийн харилцааны 5 урлаг /Онол, практик/ - Гэр бүл дэх харилцааны зөрчил маргааныг хэрхэн шийдвэрлэх арга - Хүүхэдтэй хэрхэн харилцах талаар Олон улсын шилдэг аргачлал онол, практик сэдвүүдээр лекц орлоо

хүүхдийн баярыг тохиолдуулан "Дархад дууны" уралдаан зохион байгуулав

2024-06-01
Хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхэд багачуудад нутгийн биет бус өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилгоор дархад дууны уралдааныг 3-н насны ангилалаар зохион байгуулав.

Багийн иргэд нийтийн хурлууд боллоо

2024-05-29
5-н багийн иргэд нийтийн хуралдаанууд 2024 оны 05 сарын 24-нөөс 28 ны өдрүүдэд боллоо. үүнээс Бэлтэс 5р багийн ИНХ-д ирц гүйцээгүй бусад багууд ирцтэй хуралдлаа

Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "Хайр түгээе " сайн үйлсийн аян өрнүүллээ.

2024-05-28
Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачилан "Хайр түгээе" сайн үйлсийн аян зохион байгуулж хамтран дэмжин оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4985
3592 / 72%
876 / 18%
251 / 5%
266 / 5%