2020-02-05
#УРИАЛГА#
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оныг "Өрх гэр бүлийн хөгжлийн жил" болгон зарласан бөгөөд гэмт хэрэг, зөрчил гарах гол шалтгаан болж буй архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, согтуурлаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, согтууруулах ундааны хор холбогдол, мөн чанарыг олон нийтэд таниулж архидан согтуурахыг үл тэвчсэн, согтууруулах ундаагүйгээр өөрийгөө илэрхийлж чаддаг эрүүл хандлагыг төлөвшүүлэх, хойч үе, үр хүүхэддээ үлгэрлэл үзүүлэх замаар архидан согтуурах явдлыг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ” нэртэй нөлөөллийн арга хэмжээг аймгийн ГХУССЗөвлөл, Цагдаагийн газраас 2020 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж байна. Иймд аяны хүрээнд төрийн байгууллага аж ахуй нэгжүүдийн бүх ажилтан, албан хаагчид фэйсбүүк хуудасны зургийг "Үгүй" гэсэн хүрээгээр сольж аянд нэгдэхийг уриалж байна.
СУМЫН ИТХ, ГХУСАЗСЗӨВЛӨЛ