2022-12-20
“Идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ эрүүлжүүлье” аяны хүрээнд Төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ өөрийн идэвх санаачилгаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 30 гаруй удаагийн давтамжтайгаар иргэдэд спорт хөдөлгөөн заах арга хэмжээ зохион байгуулсан байна. Уг арга хэмжээний 1 удаагийн үйлдэлд 30-120 иргэд хамрагджээ.
Мөн “Бүжгийн хөдөлгөөн сурцгаая” арга хэмжээг 7 хоногт 4 удаа, сард 28 удаа, жилд 192 удаа зохион байгуулж байгаа ба Булган сумын 6 багийн ахмадууд (нэг удаагийн арга хэмжээнд 35-83 иргэд) хамрагдсан байна.
Аяны хүрээнд 2022 оны 10-12 дугаар саруудад Шоп волейболь арга хэмжээг 7 хоногийн 3, 6 дахь өдрүүдэд зохион байгуулаад байна.