Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6 дугаар хуралдаан 2017.03.30-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд: ОНХС-ийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлсэн сумын төвийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, засварлах ажилд хяналт шалгалт хийсэн тухай Хөдөө аж ахуй дэд бүтэц хариуцсан хорооны дүгнэлт, Иргэдээс гарсан санал гомдлын мөрөөр Солонго цэцэрлэгийн хүүхдийн тарах цагийн байдалд хяналт шалгалт хийсэн тухай Боловсрол соёл, эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан хорооны дүгнэлт, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн зурагт болон ухуулах хуудас байрлуулах байршлыг тогтоох тухай, Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах сумын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулах тухай, Нийтийн бүжгийн гайхамшиг аяныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай, ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 1-р улирлын урамшууллыг тооцон олгох тухай, 2017 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх ажлын явц, гүйцэтгэлд байнгын хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулах тухай