2023-06-26
Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит XIII хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Үүнд:
1.Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн тухай
2.Шилэн дансны хуулийн 2023 оны 1-р улирлын хэрэгжилтийн тухай
3.Сумын Онцгой комиссын 2022 оны сүүлийн хагас жил, 2023 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангийн болон мал аж ахуй, төв суурингийн 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын тухай
4.Сумын МАА-н болон төв суурингийн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөө батлах тухай
5.Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалт, сүү, цагаан идээний нийлүүлэлтийн хэмжээ, өрхийн үйлдвэрлэлийн хөгжлийн байдал, цаашдын зорилт
6.Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага, манлайллын хэм хэмжээнд үнэлгээ хийсэн дүнгийн тухай
7.“Зөв дадал-Архигүй орчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
8.Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай
9.Хог хаягдлын үйлчилгээний хураамж шинэчлэн батлах тухай
10. Сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай