2023.11.21-ний өдөр Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Хишигдаваа, Ажлын албаны мэргэжилтэн А.Ууганцэцэг, ИТХ-ын Төлөөлөгч Ш.Нарангэрэл, ИТХ-ын Төлөөлөгч Ц.Хажидмаа нар ажиллалаа.
Хяналт шалгалтаар:
1. Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2022-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцах
2. 2023 оны төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажил, арга хэмжээний хэрэгжилт
3. Баримт бичгийн бүрдэл, холбогдох материалтай танилцах
4. Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой иргэд, албан хаагчдын санал хүсэлтийг сонсох
5. Хүнсний эрхийн бичигт хамрагддаг өрхүүдийн баримт бичигтэй танилцах
6. Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн баримт бичигтэй танилцлаа.