Гурванбулаг сумын эдийн засгийн гол бааз суурь болсон мал аж ахуйн өнөөгийн хөгжлийн түвшин, ололт амжилт, бэрхшээл хүндрэл, түүний учир шалтгаан, ойрын болон ирээдүйн зорилт, арга хэмжээг тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэхэд төр засаг, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллага мөн малчдын оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор "Малчдын зөвлөгөөн" арга хэмжээг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн зөвлөгөөнд малчдын төлөөлөл 133 иргэн урилгаар оролцлоо.