Бэрх багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1.Багийн ИНХ-ын хуралдааны дарга сонгох тухай
#БИНХ-ын хуралдааны даргаар А.Ууганцэцэг улиран сонгогдлоо.
2.Багийн ИНХ-ын зөвлөл байгуулах, БИНХ-ын зөвлөлийн ажиллах журам батлах тухай.
#БИНХ-ын Зөвлөлийн гишүүдэд БИНХ-ын хуралдааны дарга А.Ууганцэцэг, БЗД Д.Ганбат, Багийн иргэн П.Дашгарваа нар сонгогдлоо.
3.Улс, аймаг, сумын аварга малчинд уламжлах тухай
4.Багийн хуц, ухна маллах малчинг сонгох тухай гэх мэт.
Мөн сумын ИТХ, ЗДТГ-аас иргэдэд мэдээлэл хүргэж, тэдний санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Тус багаас сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчид багийн ИНХ-д идэвхтэй оролцож санал бодлоо солилцлоо.
1.Сумын ИТХ-ын мэдээлэл
2.2023 оны малчдын зөвлөгөөн хийх хугацаа, зөвлөгөөний сэдвийн талаар санал авах тухай
3.Шинэ хөдөө-Булган төсөл, сумын ОНХС-ын хөрөнгөөр нийлүүлэгдсэн үхэр, хонин сүргийн сайжруулагчаар ашиглах бух хуцыг 2022, 2023 онд үржилд ашигласан байдал, цаашид хэрхэн ашиглах талаар малчдаас санал авах
4.Улсын төсвийн санхүүжилтээр хийгддэг Мал эмнэлгийн вакцин тарилга туулгын талаар 2023 оны мэдээлэл танилцуулах /өрх бүрээр харуулах/
5.Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх анхааруулга мэдээ мэдээлэл хүргэх. /Орон байр, малын хулгай, насанд хүрээгүй хүүхэд мотоцикл унах, хүүхдүүдээ хараа хяналттай байлгах асуудал гэх мэт/
6.2022, 2023 онд Улс, аймгийн төсвөөр болон сумын ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил, хөтөлбөр төсөл арга хэмжээнүүд
7.2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал авах тухай
8.Галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх тухай анхааруулга зөвлөмж хүргэх. /Объектын болон ой хээрийн гал түймрээс сэргийлэх/