Сумын ИТХ-аас Төлөөлөгчдийг сонгогдсон тойрогтоо ажиллах боломж нөхцлөөр ханган багт ажиллах удирдамж боловсруулан баталж, 2017.04.22-2017.04.28-ны өдрүүдэд малчид, иргэдтэй уулзан санал хүсэлтийг нь хүлээн авч, сумын ИТХ-аас гаргасан "Манай нутгаар" мэдээллийн хуудсыг хөдөөгийн 340 өрх, сумын төвийн 230 өрхөд хүргэсэн байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Ахмад насны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, сумын ИТХ-ын 2013 оны 06/33, 06/34 дүгээр тогтоолоор баталсан "Хог хаягдлын үйлчилгээг зохицуулах журам", "Нохой эзэмших" журам, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 136 дугаар тогтоолоор баталсан "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам", АИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 163 дугаар тогтоолоор баталсан "Мал үржлийн ажил үйлчилгээний жишиг үнэлгээ тогтоох тухай", АИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 33 дугаар тогтоолоор баталсан "Иргэдээс гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй авах" журам зэргийг танилцуулж ажиллалаа.