ИТХ-ын дэргэдэх хороод төсөвт байгууллагуудад ажиллав
Сумын ИТХ-ын дэргэдэх зарим бодлогын хороодоос 2017.05.01-2017.05.15-ны өдрүүдэд ИТХ-ын 7 дах удаагийн сонгуулийн 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж хяналт шалгалт хийн санал дүгнэлт гаргах удирдамжийн дагуу ИТХ,ЗДТГ,12 жилийн бүрэн дунд сургууль,Цэцэрлэг,Эрүүл мэндийн төв,Соёлын төв зэрэг байгууллагуудад ажиллалаа.Ажиллах бүрэлдэхүүнд ИТХ-ын дэргэдэх Эдийн засаг,санхүү,өмч хариуцсан хорооны гишүүд,Боловсрол ,соёл,эрүүл мэнд ,нийгмийн асуудал хариуцсан хорооны гишүүд ,ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга,ТУБ,байгууллагуудын ажиллагсдын төлөөлөл ажилсан.Хяналт шалгалтын явцад сумын 2017 оны төсөвт тодотгол хийхтэй холбогдуулан орон нутгийн болон төсвийн байгууллагуудын сүүлийн 3 жилийн батлагдсан төсөв,тэдгээрийн гүйцэтгэлтэй танилцаж иргэд албан хаагч ажиллагсдын санал дүгнэлтийг сонсон ажиллаж шаардлагатай асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Сумын ИТХТэргүүлэгчдийн хуралдаанд уламжлан ажиллав