Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянзүрх сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанд оролцсон ирц

2017-07-04

    ИТХ-нь төлөөлөх, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох,  хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага билээ. Өөрөөр хэлвэл иргэн сонгосон төлөөлөгчиддөө хандаж "намайг төлөөлж ажилла", "намайг төлөөлж хэм хэмжээ тогтоож ажилла", "намайг төлөөлж хяналт тавьж ажилла" гэж эрх олгосон хэрэг юм. Иймээс таны сонгосон төлөөлөгч хуралдаандаа хэр идэвхтэй оролцож буйг хянаж байх нь чухал. Тиймээс Баянзүрх сумын ИТХ-ын ажлын албаны зүгээс Төлөөлөгчдийн хуралдаанд оролцож буй байдал, ирц зэргийг хагас, бүтэн жилээр тогтмол гаргаж иргэдэд хүргэн ажиллаж байна. 

/Та дараах хүснэгтээс төлөөлөгчдийн хуралд оролцсон ирцийг үзнэ үү/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%