Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМАГТ 4 ТОМ ТӨСӨЛ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО

2017-08-21

           Увс аймгийн ЗДТГ, туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) – ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын эмнэлгийн барилгын засвар, Улаангом сумын 2-р цэцэрлэгийн засвар, нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин буцалтгүй тусламжаар нийлүүлэх, төв номын сан болон 19 сумын номын санд хэрэгжүүлэх, төслүүдийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

            ТИКА олон улсын байгууллага нь ЗДТГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Цогцолбор 2-р сургуулийн химийн кабинетийг засварлаж тохижуулах,Тариалан сумын хуучин сургуулийг дотуур байр болгон засварлах, тус сумын соёлын төв засварлах, зэрэг олон төслүүдийг өмнө нь амжилттай хэрэгжүүлж байсан.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ард түмэнд тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдвэрлэж, тусламжийн гараа сунган олон сайхан ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаад Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан аймгийн нийт иргэдийнхээ өмнөөс ТИКА олон улсын байгууллагын хамт олонд баярлаж, талархсан гэдгээ илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%