Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Цаг үеийн мэдээ


нийт 1452

АИТХ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО АЙМГИЙН ХХҮГ-Т АЖИЛЛАЛАА.

2025-05-21
Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хурлын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооны ажлын хэсэг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажиллалаа. Ажлын хэсэг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар ХХҮГ-ын цүнхэгийн амралтад байрлах ахмадын сувилалын байр ашиглалтад ороод 10 гаруй жил болж байгаа бөгөөд байрны засвар үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай байгаа 119.0 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж өгөхийг Хорооны гишүүдээс хүслээ. АИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлого хүний хөгжлийн хорооны дарга Г.Энхбат, ХХҮГ-ын дарга Д.Баярмаа нар телевиз болон сайтад мэдээлэл өглөө. АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтсан хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээ боллоо

2025-03-30
Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтсан Увс нутгийн гаралтай, нутгаараа овоглодог Улаанбаатарт амьдарч буй төр, нийгмийн зүтгэлтэн, бүх салбарын хөдөлмөрийн баатрууд, алдартан гавьяатнууд, үе үеийн төгсөгчид, бизнес эрхлэгчид, аймаг, сумын нутгийн зөвлөлийнхөн зэрэг 1000 гаруй оролцогчидтой хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээ боллоо.

📌УВС АЙМГИЙН 2024 ОНЫ ОНЦЛОХ, ТЭРГҮҮНИЙ ХҮҮХДҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА.

2024-12-25
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шагналаар Хүүхдийн оролцооны өөрөө удирдах байгууллага хамт олныг шагнан урамшуулдаг журмын дагуу "ХҮҮХДИЙН ШИЛДЭГ ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА"-аар: 🥇Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Сурагчдын өөрөө удирдах зөвлөл”-ийн хамт олон, ТЭРГҮҮН БАЙР 🥈Улаангом сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн “Хүүхдийн зөвлөл”-ийн хамт олон, Дэд байр 🥉Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн “Мөнхийн үйлс”-бүлгэмийн хамт олон, Гутгаар байр тус тус шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6099
4615 / 76%
923 / 15%
274 / 4%
287 / 5%