Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ ТУВА УЛСЫН ДЭЭД ХУРАЛ (ПАРЛАМЕНТ)-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2025-11-10

ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ ТУВА УЛСЫН ДЭЭД ХУРАЛ (ПАРЛАМЕНТ)-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
Өнөөдөр Увс аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид Бүгд Найрамдах Тува Улсын Дээд Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч, хоёр талын хамтын ажиллагаа, боловсрол, соёлын салбар дахь харилцааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд Монгол, Оросын найрамдал, соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой “Би орос хэлэнд дуртай” уламжлалт тэмцээнийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Ерөнхий боловсролын лаборатори I сургуульд хамтран зохион байгуулахаар боллоо. Уг тэмцээнд Улаангом сумын Ерөнхий боловсролын 6 сургуулийн сурагчид оролцох юм.
Энэхүү арга хэмжээ нь сурагчдын орос хэлний мэдлэг, сонирхлыг дэмжихийн зэрэгцээ хоёр орны найрамдлын гүүрийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%