Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

📌Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчдад зориулсан суурь сургалт зохион байгуулагдаж байна.

2025-03-10

 
📌Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Удирдлагын академитай хамтран Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, ажлын албаны албан хаагчдад зориулсан суурь сургалтыг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
📌Сургалтыг Аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга нээж ,сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Тус сургалтаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан НӨУБ-ын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа, бодлого боловсруулах үйл явц, орон нутгийн төсөв, Төлөөлөгчийн эрх үүрэг, ёс зүй, манлайлал зэрэг сэдвийн хүрээнд мэдлэгийг эзэмшинэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%