Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Цаг үеийн мэдээ


нийт 1451

АЙМГИЙН ИТХ, АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН "ОРОЛЦООД НӨЛӨӨЛЬЕ" СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2023-10-16
Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хамтдаа сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор Аймгийн Цагдаагийн газар, Насан Туршийн Боловсрол Хүүхдийн Хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж, Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахлах ангийн 100 орчим сурагч сургалт хэлэлцүүлэгт хамрагдлаа.

ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛИЙГ ДЭМЖСЭН "АРХИГҮЙ УВСЧУУД" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-10-13
Тус арга хэмжээг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Цагдаагийн газар хамтран аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалахад чиглэсэн нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн амгалан тайван амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгууллаа.

Аймгийн ИТХ-ын даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/12 тоот захирамжаар байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг Увс аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад хяналт шалгалт хийлээ.

2023-09-29
Улсын болон Орон нутгийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Улаангом суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, байдалтай газар дээр нь танилцах, гүйцэтгэлд хяналт хийх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэн ажиллах болон орон нутгийн өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг хянах зорилгоор ажлын хэсэг байгуулагдлаа.

“Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж, амжилт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

2023-09-22
Увс аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Увс аймгийн Засаг даргын тамгын газар хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж, амжилт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ УВС АЙМАГТ БОЛЛОО.

2023-09-21
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Азийн хөгжлийн банк, Увс аймгийн ИТХ, аймгийн ГХУСАЗСЗ хамтран “Хамтарсан багийн гишүүдийн чадавх бэхжүүлэх” сургалтыг зохион байгууллаа.

УВС АЙМАГТ МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.

2023-06-13
Монголын өмгөөлөгчдийн холбооноос орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэднийг давтан сургах, өмгөөлөгчдийн туршлагыг харилцан солилцох, орон нутаг дахь Өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Аймгийн ИТХ-ын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу уг зөвлөгөөнийг зохион байгуулахад Аймгийн ИТХ-аас дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна. Сургалт, зөвлөгөөний хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбооны Нийслэлийн өмгөөлөгчид иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, төрийн албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуулиар сургалт мэдээллийг өгөх юм.

Мэдээ мэдээлэл

2023-04-20
БНСУ-ын Шударга ёс намаас нэр дэвшин, Үндэсний ассамблейн гишүүнээр сонгогдон ажиллаж буй Бае Жин Гё гишүүн, Засгийн газрынхаа ордонд хүлээн авч уулзаж, Увс аймаг, Намдунг дүүрэг болон “ON Happy” ТББ-ын хамтын ажиллагааг дэмжин, хамтран ажиллах, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцож, аливаа үйл ажиллагааны суурийг бат бөх тавих, боловсролыг дэмжих замаар хөгжлийг хурдасгах гэх мэт сайн туршлагаасаа бидэнтэй хуваалцлаа. 2023.04.19 Сөүл хот

Мэдээ мэдээлэл

2023-04-20
Увс аймгийн ИТХ-ын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-дахь Монгол улсын элчин сайдын яамны консулын хэлтсийн дарга Б.Тэнүүнтэй уулзаж, Инчон хотын Намдунг дүүргийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид элчин сайдын яам болон консулын газраас дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлж байна. Зөв хандлагатай, гялалзсан залуу улс орноо төлөөлөн ажиллаж буйд талархалаа. 2023.04.18 Сөүл хот

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх “Хөдөлмөрийн Дээд Сургууль”-тай хамтран, “ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА- ИРГЭДИЙН ОРОЛЦОО” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

2023-04-11
Сургалтад Улаангом сумын 12 багийн ИНХ-ын дарга, Засаг дарга, нийгмийн ажилтнууд, иргэдийн төлөөллийг оролцуулж, хөдөлмөрийн тухай хууль, нийгмийн түншлэл, хамтын гэрээ хэлэлцээр зэрэг холбогдох мэдэээллийг хүргэж, сэтгэл зүйн сургалт, /тренн/ зохион байгууллаа.

ТАРИАЛАН СУМАНД БИЧИЛ УУРХАЙН ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАН, ХЯНАЛТ ХИЙЖ, ЗӨВЛӨН ТУСАЛЖ АЖИЛЛАА.

2023-04-05
Увс аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Батболд мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан, аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний дагуу Тариалан суманд бичил уул уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцан, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж, үүрэг чиглэл өгч, зөвлөн тусалж ажилалаа.

Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд ОХУ-ын Хакассын Боловсролын дэд сайд Юрий Сагалаков болон албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2023-04-03
ОХУ-ын Хакас улсын Боловсролын дэд сайд Юрий Сагалаков уулзалтын үеэр хэлэхдээ: Манай хоёр орны найрамдалт харилцаа шинэ түвшинд хөгжиж байгаа талаар болон Увс аймагтай 2005 оноос хойш хөрш орны хамтын ажиллагааны гэрээтэй хамтран ажилласаар ирснийг дурьдаад, ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын инженер сэтгэлгээ оюун ухааныг хөгжүүлэх “Оюуны их наадам”- тай тус айлчлал давхцаж байгаагаараа маш онцлогтой байгааг хэллээ. Хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд багачууд, сурагчдыг хөдөлмөр зусланд хамруулах, Их Дээд сургуулийн оюутнуудыг орос хэлний мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор оюутан солилцоогоор туршлага судлуулах, гоц авьяастай хүүхдүүдийн Гимнази дээр Насан туршийн боловсрол, хүүхэд хөгжлийн төвийн дугуйлангийн сурагчид болон СӨБ-ын багш нарын туршлага судлах уулзалтыг зохиох гэх мэт бидний хойч ирээдүй болсон хүүхэд, зауучуудад чиглэгдсэн ажлуудыг хамтран зохион байгуулахаар санал солилцлоо.

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотын Намдан-гу дүүрэгт ажиллалаа.

2023-01-16
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотын Намдан-гу дүүргийн ИТХ-ын даргын урилгаар Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%