Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМАГТ МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.

2023-06-13

Монголын өмгөөлөгчдийн холбооноос орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэднийг давтан сургах, өмгөөлөгчдийн туршлагыг харилцан солилцох, орон нутаг дахь Өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Аймгийн ИТХ-ын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу уг зөвлөгөөнийг зохион байгуулахад Аймгийн ИТХ-аас дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.
Сургалт, зөвлөгөөний хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбооны Нийслэлийн өмгөөлөгчид иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, төрийн албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуулиар сургалт мэдээллийг өгөх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%