Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМ: НОМГОН СУМ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгийг сумын хэмжээнд зохион байгууллаа

2017-08-22

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар сумын нийт иргэдийн дунд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хүрээнд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох Хурлын дарга Н.Буянхишиг, ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан, багийн дарга Б.Дэлгэртогтох, И.Өлзий-Очир, Д.Нямцэрэн, П.Батбямба, Х.Бат-Эрдэнэ, ИНХ-ын дарга А.Оюунтүлхүүр, ажлын хэсгийн гишүүн Э.Тайванжаргал нар Аягач, Цатгалан, Хөх бударгана, Төхөм баг, Ёлхоо, Овон довон зэрэг 6 хэсэгт Хармагтай, Төхөм багийн нийт 60 иргэн, Бунхан шар хошуу, Далангийн нуруу, Духай зэрэг 3 хэсэгт нийт 50, Дэрсэнэ ус багийн Талын гүн, Хөх тээг, Хар үзүүр зэрэг хэсэгт 30, сумын төвд Соёлын төвд, 104-р цэргийн анги, Ахмадын өргөө гэсэн нийт 10 хэсэгт хэлэлцүүлгийг зохион байгуулж 210 хүнийг хамруулж саналын хуудсаар саналыг авч дууслаа.

Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба 
2017.08.22

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%