Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 602

Хүүхдүүд соробан сампин, баруун тархийг хөгжүүлэх сургалтад хамрагдаж байна

2025-02-13
Номгон сумын ИТХ-ын урилгаар Өмнөговь аймгийн соробан сампин баруун тархийг хөгжүүлэх Номч Оюуны гайхамшиг сургалтын төвийн багш нар маань Номгон суманд ирж анхан шатны сургалтаа эхлүүллээ. 🪄Сампин ямар давуу талуудтай вэ? 💙❤️Соробанаар хичээллэснээр хүний сэтгэн бодох, оюун ухааны үйл ажиллагааны үндэс болсон чадварууд нэгэн зэрэг хөгждөг давуу талтай. 💛💚 🧮Анхаарал төвлөрөх чадвар 🧮Ой тогтоолт 🧮Мэдээлэл боловсруулах 🧮Төсөөлөх 🧮Тэвчээр хатуужил 🧮Тооцоолох 🧮Хурдан сонсож, бичих чадвар

Нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ ээ хуульд заасан хугацаанд мэдүүлж дууслаа

2025-02-13
Номгон сумын ИТХ-ын төлөөлөгчид болон багийн Засаг дарга, сумын Засаг дарга, Засаг даргын орлогч зэрэг нийт 26 албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигын эсрэг хуульд заасан хугацаандаа мэдүүллээ.

Номгон сумын Богт багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан 2025.01.15-ний өдөр хуралдлаа

2025-01-27
Хуралдаанд багийн нийт 179 өрхийн 74 өрхийн төлөөлөл болох 102 хүн оролцож багийн ИНХ-ын хуралдааны даргаар У.Мөнхбатыг сонгож багийн Засаг даргаар Г.Даваасамбууг нэр дэвшүүлж томилуулахаар шийдвэрлэлээ.

Номгон сумын Төхөм багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025.01.17-ний өдөр хуралдаж 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

2025-01-27
Номгон сумын Төхөм багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025.01.17-ний өдөр хуралдаж 9асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Хуралдаанд оролцвол зохих нийт 146 өрхөөс 53 өрхийн төлөөлөл 66 хүн оролцож ИНХ-ын Хуралдааны даргаар Э.Пүрэвийг сонгож багийн Засаг даргад И.Өлзий-Очирыг дахин нэр дэвшүүлж томилуулахаар шийдвэрлэлээ.

Номгон сумын Эмгэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025.01.19-ний өдөр хуралдлаа.

2025-01-27
Хуралдаанд оролцвол зохих нийт 173 өрхөөс 68 өрхийн төлөөлөл болох 116 хүн оролцож ИНХ-ын Хуралдааны даргаар Ө.Гэрэлмааг сонгож, багийн Засаг даргад Б.Улам-Өрнөхийг дахин нэр дэвшүүлж томилуулахаар шийдвэрлэлээ.

Хармагтай багийн Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан боллоо

2025-01-27
Номгон сумын Хармагтай багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025.01.18-ний өдөр хуралдлаа. Хуралдаанд оролцвол зохих нийт 223 өрхийн гурван өрх тутмаас нэг өрхийн төлөөлөл болох 166 хүн оролцож ИНХ-ын Хуралдааны даргаар Д.Одгэрэлийг сонгож багийн Засаг даргад Б.Эрдэнэбаярыг нэр дэвшүүлж томилуулахаар шийдвэрлэлээ.

Номгон сумын Дэрсэнэ-ус багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2024.01.16-ний өдөр хуралдлаа.

2025-01-27
Номгон сумын Дэрсэнэ-ус багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2024.01.16-ний өдөр хуралдлаа. Хуралдаанд оролцвол зохих нийт 132 өрхөөс 44 өрхийн төлөөлөл 58 хүн оролцож багийн ИНХ-ын хуралдааны даргаар Э.Нандинцэцэгийг сонгож, багийн Засаг даргад Д.Мөнхдөлийг нэр дэвшүүлж томилуулахаар шийдвэрлэлээ.

Нийтийн албанд буюу багийн Засаг даргад нэр дэвшсэн нэр дэвшигчдийн ХАСУМ авч АТГ-т хянуулахаар илгээлээ.

2025-01-27
Номгон сумын ИТХ-ын дарга Х.Бат-Эрдэнэ, сумын Засаг дарга Г.Буянхүү нар багийн Засаг дарга нар болон багийн Засаг даргад нэр дэвшиж олонхын санал авсан нэр дэвшигчдтэй уулзаж нийтийн албанд томилогдсон тухай, хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлэг гаргах талаар мэдээлэл, зөвлөмжийг өгч байна.

Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын нэрийг жагсаалтыг дээд шатны ЭБАТ нд хүргүүллээ

2025-01-02
Номгон сумын ЭБАТ-аас ХАСХОМ гаргах нийт 26 албан тушаалтны нэрийн жагсаалтыг гаргаж дээд шатны ЭБАТ нд хүргүүллээ. Үүнд Хурлын төлөөлөгч 21 , багийн ЗД 2, Засаг дарга 1, ЗДО 1 хүний нэр

Номгон сумын ИТХ-ын ээлжит 2-р хуралдаан 90,41 хувийн ирцтэй хуралдаж нийт 17 асуудал хэлэлцэж 19 тогтоол батлан гаргалаа

2025-01-02
НОМГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 2 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА. Номгон сумын ИТХ-ын 9 дэх удаагийн ээлжит хоёрдугаар хуралдаан 2024.12.25-ний өдрийн 09:25 цагт 91 хувийн ирцтэй эхлэн хуралдаж Сумын ИТХ-ын 2024 оны үйл ажиллагааны тайлангийн тухай, сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө, "Эрүүл Номгончууд" хөтөлбөр, "Эко Номгон" хөтөлбөр, "Малчдыг дэмжих аян" хөтөлбөр, "Хүүхдэд ээлтэй сум" хөтөлбөр, "Чадварлаг төрийн албан хаагч", "Манлайлагч залуус" хөтөлбар, Сумын 2025 оны төсвийн тухай, Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Номгон сумын газар зүйн нэрийн жагсаалт, Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо, Хяналтын зөвлөл, Говийн оюу хөгжлийн сангийн төсөл эрэмбэлэх ажлын хэсэг, төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг зэрэг 17 асуудлыг хэлэлцэн баталлаа.

Номгон сумын УЗАШХ-ны 2024 оны үйл ажиллагааны тайлан, МУЗН-ийн Онцгой болон энгийн гишүүдийн 2024 оны татвар, хандивын тайланг УЗДШХ-нд хүргүүллээ

2024-12-27
Номгон сумын УЗАШХ-ны 2024 оны үйл ажиллагааны тайлан, МУЗН-ийн Онцгой болон энгийн гишүүдийн 2024 оны татвар, хандивын тайланг УЗДШХ-нд хүргүүллээ. Мөн 2024 оны УЗ татварын тайлангийн тухай мэдээллийг иргэдэд цахимаар мэдээлж ажиллалаа.

Хурлын зөвлөл хуралдлаа

2024-12-17
Номгон сумын ИТХ-ын Зөвлөл 2024.12.17-ний өдрийн 11:50 цагт 71.42 хувийн ирцтэй хуралдаж ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааныг 2024.12.25-ний өдрийн 09:00 цагт Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд эхлэн хуралдуулахаар товлон зарлалаа Мөн Хуралдааны бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг 23-ний өдрийн 09:00 цагт файлаар болон цаасаар бэлэн байлгахыг Засаг даргад даалгалаа. Хурлын төлөөлөгчдийг 2024.12.23-ний өглөө 10:00 цагт хуралдааны материалыг судлан танилцаж бүлгийн хуралдаа оролцохыг үүрэг болголоо.

Номгон сумын 9 дэх удаагийн бүрэн эрхийн хугацааны анхдугаар хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч Ц.Буяндэлгэр удирдлаа.

2024-10-31
Хурлын төлөөлөгч Ц.Буяндэлгэр 2020-2024 оны бүрэн эрхийн хугацааны анхдугаар хуралдааныг даргалж байсан бол 2024-2028 оны бүрэн эрхийн хугацааны анхдугаар хуралдааныг даргалж Төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал, Хуралдааныг дэг батах, Хурлын даргыг сонгох, чөлөлөх тухай асуудлыг хэлэлцүүлэн батлууллаа.

Сумын ИТХ-ын Ажлын албанаас Шинээр сонгогдсон Хурлын төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа

2024-10-31
Шинээр сонгогдсон төлөөлөгчдөд 1. Сумын Хурлын бүрэн эрх, хуралдаанд асуудал оруулах, хуралдааны шийдвэр, шийдвэрийг хэрэгжүүлэх, шийдвэрт хориг тавих / ЗЗНДНТУТХууль 33,35,46,47, 48, 49, 50, 77 дугаар зүйл/ 2. Төлөөлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагааны баталгаа /ЗЗНДНТУТХууль 38,39,44-р зүйл / 3. Төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал 4. Төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл, хариуцлага, Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм /ЗЗНДНТУТХууль 40,43-р зүйл/ 5. ИТХ-ын хороодын үйл ажиллагаа /ЗЗНДНТУТХууль 45-р зүйл/ 6. ИТХ-ын зөвлөлийн үйл ажиллагаа /ЗЗНДНТУТХууль 51-р зүйл/ 7. Хурлын даргын бүрэн эрх, ИТХ-ын ажлын албаны бүтэц, үйл ажиллагаа /ЗЗНДНТУТХууль 52, 54-р зүйл/ 8. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ХАСХОМ гаргах зэрэг сэдвээр сургалтыг Хурлын нарийн бичгийн дарга Б.Булгамаа зохион байгууллаа.

#НОМГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН БҮРЭН ЭРХИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-10-30
2024.10.30-ны өдөр Нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох 9 дэх удаагийн ээлжит сонгуулиар байгуулагдаж буй Номгон сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 95.2 хувийн ирцтэй хуралдаж, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх, Хурлын дэгийг шинэчлэн батлах, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, Засаг даргад нэр дэвшүүлэх, Хурлын зөвлөл байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

CУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААНЫГ ЗАРЛАЛАА

2024-10-18
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахаар заасны дагуу анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт эхлэн хуралдуулахаар товлон зарлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%