Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Номгон сумын УЗАШХ-ны 2024 оны үйл ажиллагааны тайлан, МУЗН-ийн Онцгой болон энгийн гишүүдийн 2024 оны татвар, хандивын тайланг УЗДШХ-нд хүргүүллээ

2024-12-27

МУЗН-ИЙН ГИШҮҮНИЙ ТАТВАР ТӨВЛӨРҮҮЛЭЛТ-2024

Номгон сумын 2024 оны МУЗН-ийн гишүүний татвар болох 12000 / арван хоёр мянга/ төгрөгийг жилийн эцсийн мал тооллогын үеэр зохион байгуулж татварыг төвлөрүүлэн ажиллалаа. - 2024 онд шинээр 1 хүн Онцгой гишүүнээр элслээ. - 2024 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар Хармагтай багийн 36, Төхөм багийн 49, Дэрсэнэ-ус багийн 19 , Эмгэнбулаг багийн 34 өрхийн  нийт 124 өрхийн 1, 656,000, Онцгой гишүүн 36 хүний жилийн хандив 1800,000, албан байгууллагын / Ном дизель ОНӨААТҮГ-ын 15 хүний 180,000, 14-р цэцэрлэгийн 15 хүний 180,000, ЕБС-ийн 29 хүний 348,000 , Эрүүл мэндийн төвийн 12 хүний 144000 / нийт 4 байгууллагын 852,000 төгрөг, ЗДТГ-ын 6 хүний, Дэрсэнэ-ус багийн иргэн Д.Мөнхдөл, Эмгэнбулаг багийн иргэн Б.Түвшинжаргал нарын 2 хүний, нийт 4,404,000 төгрөгийг сумын УЗАШХ-ны 5592084503 тоот дансанд төвлөрүүлсэн байна.

МУЗН-ийн дүрэмд заасны дагуу 2024 оны нийт татварын 50 хувь болох 2,202,000 төгрөгийн Өмнөговь аймгийн УЗДШХ-ны дансанд 2024.12.27-ний өдөр  төвлөрүүллээ. 

 - Номгон сумын МУЗН-ийн Онцгой гишүүд, малчин өрх, албан хаагчид Та бүхэндээ 2025 ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе. Та бүхэндээ талархаж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. сумын ИТХ, УЗАШХ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4472
3113 / 70%
858 / 19%
246 / 6%
255 / 6%