Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 588

Номгон сумын ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан хуралдаж нийт 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2023-12-08
Номгон сумын ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан 2023.12.06-ний өдөр 90.47 хувийн ирцтэй хуралдаж 9 асуудлыг хэлэлцлээ.

Сумын аварга шалгаруулах "Шатар"-ын тэмцээнийг зохион байгуулж тайланг хүргүүллээ

2023-12-08
УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулах сумын аварга шалгаруулах "Шатар"-ын тэмцээнд нийт 12 тамирчин хамрагдлаа

Төрийн албан хаагчдын арга хэмжээ Цогтцэций суманд зохион байгуулагдлаа

2023-11-15
Өмнөговь аймгийн зүүн сумдын Төрийн албан хаагчдийн сургалт зөвлөгөөн уулзалт 2023.11.10-12-ний өдрүүдэд Цогтцэцэий сумын төвд амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Нэгдсэн арга хэмжээний урлаг спортын наадамд Номгон сумын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид амжилттай оролцож 8 сумаас 5 дугаар байранд шалгарлаа

Сангийндалайн мэдээ 3 дугаар улирлын сонин иргэдийн гарт хүргэгдлээ

2023-09-01
Номгон сумын ИТХ, ЗДТГ-ын санаөчилга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Идэрсүрэнгийн ивээн тэтгэлэгээр Сангийндалйн мэдээ сонинг улирал тутам гаргаж иргэдэд мэдээ мэдээллийг хүргэн ажмллаж байна.

ХАНХОНГОР, ХҮРМЭН, НОМГОН СУМЫН ЗААГ “ГООЖУУРЫН БУЛАГ”-Т БОРООШУУЛАХ ТӨХӨӨРӨМЖИЙГ БАЙРШУУЛАХААР БОЛЛОО

2023-07-05
Говь нутагт маань сүүлийн жилүүдэд бороо хур орох нь улам багасаж говьчууд, малчид бидний амьдрах аж төрөх нөхцөл улам л хүндэрч байна. Өнгөрсөн жилийн өвөл, хаврын хүнд бэрх цагийг даван туулж, дэлгэр цаг ирэх байх гэсэн найдлага тээсэн хэдий ч 7-р сар гарсаар нийт нутгаар хур тунадас маш бага хэмжээтэй ороод байгаа юм. Иймд Хүрмэн, Номгон, Ханхонгор гурван сумын заагт байх “Гоожуурын булагт” үүл хуримтлуулах, бороошуулах төхөөрөмжийг байршуулахаар шийдвэрлэлээ. Хур бороо оруулах бүхий л аргыг судалж байна.

Номгон сумын “Лусын сэрчим” хоршооны гишүүн Х.Амгалан, “Хөрхийн наран” хоршооны дарга Б.Бат-Эрдэнэ нар“Хоршоологчид тогтвортой хөгжилд-2023” туршлага солилцох үйл ажиллагаанд оролцлоо

2023-07-04
Хоршооны бүтцэд тулгуурлан хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор амжилттай ажиллаж буй хоршоодын туршлагыг дэлгэрүүлэх, хоршоологчдын оролцоог нэмж олон улсын түвшинд хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулсан “Хоршоологчид тогтвортой хөгжилд-2023” туршлага солилцох үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга О.Мөнгөнчимэг, Даланзадгад сумын “Хотол таван эрдэнэ” хоршооны дарга М.Мөнхзул нар амжилттай оролцлоо.

Сумын ЕБС-ийн дотуур байрны хүүхдүүд аймгийн зусланд амарлаа

2023-07-03
Өмнөговь аймгийн "Буянт хотхон" хүүхдийн зуслангийн амралтад Номгон сумын ЕБС-ийн дотуур байрны 6 сурагч амарч үе тэнгийн хүүхдүүдтэй зуныг зугаатай өнгөрүүлж байна. Сумын Засаг дарга С.Идэрсүрэн, сумын "Хүүхдийн элч"төлөөлөгч Ж.Доржсүрэн нар зуслангийн төлбөрийн зардалд дэмжлэг туслалцаа үзүүлж хүүхдүүдийг тус зусланд амрах эрх олгож хүүхдийн сурч хөгжих, үе тэнгийн хүүхдүүдтэй танилцах, бусдаас суралцах, авьяас чадвараа нээн хөгжүүлэх сайхан боломжийг олгоод байна. Дотуур байрны багш Б.Сайнгэрэл өөрийн биеэр хүүхдүүдтэйгээ зусланд хамт амарч хамт суралцсан байна.

Сургуулийн хуучин барилгыг 15 айлын орон сууц болголоо.

2023-07-03
Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны "НУТГИЙН ХИШИГ" хөтөлбөр, Шинэ Мянган Айлын Орон сууц хөтөлбөрийн хүрээнд Номгон суманд 15 айлын орон сууц ашиглалтад орлоо. 1979 онд ашиглалтад орсон Номгон сумын 320 хүүхдийн сургуулийн барилгад боловсролын үйл ажиллагаа явуулах боломжгүй дүгнэлт гарч, улмаар шинэ сургуулийн барилга 2020 онд ашиглалтад орсон байдаг. Улмаар сургуулийн хуучин барилгыг аймгийн орон нутгийн 579 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 айлын орон сууц, 1 фитнесийн заал, 1 дэлгүүр, 1 агуулах бүхий орон сууцны цогцолбор болгон засварлаж, улсын комисст хүлээн авлаа. Захиалагч: Номгон сумын Засаг даргын тамгын газар Гүйцэтгэгч: Алтан Шаргал Констракшн ХХК Хяналт: Монгол Улсын зөвлөх инженер Эрдэнэ.

МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН А.ДОВЧИНДАВАА АГСНЫ НЭРЭМЖИТ УРАН СИЙЛБЭР, УРАН БАРИМЛЫН "ГОВЬ АРТ" БҮСИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2023-07-03
Өмнөговь аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөр хүрээнд орон нутгийн онцлог бүхий соёлын өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд “Говь арт” говийн бүсийн уралдаан, үзэсгэлэнг 07 дугаар сарын 02-ноос 04-ний өдрүүдэд Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулж байна. Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Довчиндаваа агсны нэрэмжит уран сийлбэр, уран баримлын “Говь арт” бүсийн уралдаанд Өмнөговь, Говь-Алтай аймгийн урчууд 180 гаруй бүтээлээр оролцож байна.

Номгон сумын ИТХ-ын ээлжит 12-р хуралдаан хуралдлаа

2023-06-29
Сумын ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар Номгон сумыг хөгжүүлэх 2020-2024 оны сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, сумын 2023 оын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилт, Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт, Байгаль орчныг хамгаалах талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх тайлан, Хог хаягдлын менежментийн талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлын тайлан, сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл зэрэг 11 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

2023 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 20 ажилд 853,705.6 мянган төгрөгийг зарцуулна.

2023-06-29
Худалдан авах ажиллагааны гэрээ байгуулагдсан ажлууд 1. Эмгэнбулаг багт "Цөөрөм байгуулах" ажлыг Н.Мянганбаяр , гэрээний дүн 8,500,000 2. Дэрсэнэ-Ус багт "гүн өрмийн худаг" гаргах ажлыг Гранд холдинг ХХК, гэрээний дүн 29,939,106 3. "Соёлын төвийн гадна талбайн тохижилт" ажлыг Алтан шаргал констракшн ХХК, гэрээний дүн 89,871,968 4. Төхөм, Дэрсэнэ-Ус, Эмгэнбулаг багийг "2квт-н зөөврийн нарны эх үүсвэрээр хангах" ажлыг Дүйнхэр тэргүүн ХХК, гэрээний дүн 36,088,727 5. Сумын төвийн "Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх" ажлыг Хаан түшиг мандал ХХК, гэрээний дүн 73,854,200 6. "Гүн өрмийн цооног" гаргах ажлыг Эхний эхэн ХХК, гэрээний дүн 172,000,000 7." Цэгцтэй гэр хороолол тохилог хашаа" хийх ажлыг Говийн оньч ХХК, гэрээний дүн 20,000,000 8. "Богино яндант худгуудыг сэргээн засварлах" ажлыг Богт хөрх ТББ, гэрээний дүн 20,000,000 тус тус гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн.

Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа

2023-06-28
Өмнөговь аймгийн Шүүхийн Тамгын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран шүүхийн ил тод нээлттэй байдлыг ханган олон нийтэд шүүхийн үйлчилгээг ойртуулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, санал хүсэлт, өргөдөл гомдол, нэхэмжлэл хүлээн авах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг газар дээр нь шийдвэрлэх болон харьяа сумуудаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт, мэдээлэл хийх зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд ажиллаж иргэдэд сургалт мэдээлэл хийлээ.

Номгон сумын айл өрх, иргэд өндөр хурдны интернетийг хэрэглээний хязгааргүйгээр ашиглаж эхэллээ.

2023-06-26
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Номгон сумын засаг дарга С.Идэрсүрэнгийн санаачилга дэмжлэгтэйгээр ✌️"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн санхүүжилтээр Номгон суманд ✌️Өмнөговь аймгийн Холбооны газар өрх бүрийг шилэн кабелийн сүлжээнд холбох “Цахим айл” төслийг хэрэгжүүлэхээр гурвалсан үйлчилгээний шилэн кабелийн үндсэн бааз суурийг суурилуулах ажлаа эхлээд явж байна. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр айл өрхүүд телевизийн олон сувгийг 96 цаг нөхөж үзэх, суурин утсаараа орон даяар сүлжээндээ үнэгүй ярихаас гадна бусад сүлжээ руу үнэгүй ярих минуттай, өндөр хурдны интернэтийг хэрэглээний хязгааргүйгээр Улаанбаатар хот болон аймгийн төвийн хэрэглэгчидтэй адил өндөр хурдаар авах боломж бүрдэж байна. Захиалга өгөх утас: 70538000, 80081588 ХАРИЛЦАА БҮРИЙГ БИД ХОЛБОНО

Аймгийн ХХААГ-Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга О.Мөнгөнчимэг Номгон сумын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд болон мод тариалалтын ажлуудтай танилцаж талбайн сургалт хийж зөвлөгөөг өглөө.

2023-06-23
Говь нутгийнхаа хөрсөнд эрүүл аюулгүй хүнсний ногоо тариалахыг дэмжин Аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн аж, ахуйг эрчимжүүлж, манай сумын иргэдэд 2022-2023 онд 15 хүлэмжийг 70% хөнгөлөлттэй үнээр олгоод байна.

НОМГОН СУМТАЙ 2023 ОНЫ КВОТЫН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2023-06-20
“Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” нь Өмнөговь аймгийн (Оюутолгой ХХК ний түншлэгч сумд болох Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад сумдыг хамруулан) тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу Оюутолгой ХХК-аас тус санд олгох сайн дурын санхүүжилт болон “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д олгох аливаа бусад санхүүжилтийг удирдан зохион байгуулах зорилготой.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт

2023-06-20
Байгалийн нөөцийн төлбөрөөс байгаль орчинд зарцуулах хувь хэмжээ: - Ойн нөөц, дагалт баялгийн төлбөр -85% - Газрын төлбөр- 15 % - Усны ьтөлбөр 35 % - Ан амьтны төлбөр 50 % - Байгалийн ургамалын төлбөр 15 %

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%