Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын Зөвлөлийн 2-р хуралдаанаар боловсрол соёлын байгууллагуудын тайлан мэдээллийг сонслоо

2023-06-23

Номгон сумын ИТХ-ын Зөвлөлийн 2-р хурал хуралдаж сумын ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааныг 2023.06.29-ний өдрийн 10:00 цагт хуралдуулж Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2022 оны төсвийн гүйцэтгэл, ОНХС-ийн хэрэгжилт, Байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талааарх Засаг даргын тайлан, Хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Хогийн менежментийн талаар хийж буй ажлын тайлан, Архигүй орчин, Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, Халамжаас хөдөлмөрт хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг   асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Зөвлөлийн хурлаар мөн ЕБС, 14-р цэцэрлэг, Соёлын төвийн тайлан мэдээллийг сонсож цаашид хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож үүрэг чиглэлийг өгч, ЕБС-ийн дотуур байрны хүүхдийн хоолны нэр төрөл, амт чанарыг сайжруулахад анхаарч галт тогоог хөргүүртэй болгох, хүүхдийн шүдний өвчлөл дээр анхаарч, тусгайлан хөтөлбөр боловсруулан шийдвэрлэх санал дүгнэлтийг Зөвлөлийн хурлаас гаргалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%