Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-ААР ДЭРСЭНЭ-УС БАГИЙН МАЛЧИН БУМХҮҮГИЙН ЭРДЭНЭЭ ГУАЙ ШАЛГАРЧЭЭ.

2025-02-13

2025.02.12 ӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРЛЫН ШИЙДВЭРЭЭР ДЭРСЭНЭ-УС БАГИЙН БУМХҮҮ ЭРДЭНЭЭ, ЖҮГДЭР ОЮУНЦЭЦЭГ МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО. 

Б.Эрдэнээгийн гэр бүл нь аймгийн хошой аварга малчин, сум багаас зохион байгуулж буй олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцож сумандаа таваарлаг байдлын малаараа тэргүүлдэг малчин өрх юм. • Малынхаа эрүүл мэндэд анхаарч мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх угаалга туулгалт, тарилга вакцинжуулалтад бүрэн хамрагддаг нь малаас гарах түүхий эд ноос ноолуурын гарц арвин чанартай байхад анхаардаг. • Малынхаа үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Ханбогд сумаас Галбын Говийн Улаан буур, Мандал-Овоо сумаас Ханын хэцийн хүрэн буурыг тэмээн сүрэгтээ авчирч үүлдэр угсаан сайжруулан, өсгөн үржүүлж, мал сүргээ таван төрөл дээр таваарлаг байдлаар нь өсгөн үржүүлдэг малч хүн юм. • Гэр бүлээрээ МУЗН-ийн Онцгой гишүүнээр 21 жил, Хилийн цэргийн туслах хүчний грүппийн гишүүн, Онц хилчин, баг хамт олон, сум орон нутагтаа нэр хүндтэй, уйгагүй хөдөлмөрч, Монгол орны үүдэн босго өмнөд цэгт амьдарч байгаа сайн малчид юм. • Эрдэнэт мал сүргээ төрөл бүр дээр нь өсгөж, ашиг шимийг хүртэн сүү цагаан идээгээ боловсруулан зах зээлд нийлүүлж, ингэний айраг үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог. • Худаг ус, хашаа хороог сэргээн засварладаг, уул ус нутагтаа эзэн болж яваа залуу, дунд үеийнхэндээ сургамжладаг ахмад малчид билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%